2019-03-27
“Пари Сен-Жермен” Килиан Мбаппе “Реал Мадрид”-ын ерөнхий дасгалжуулагч Зинедин Зидантай Испанийн клубт шилжин очих боломжийн талаар ярьжээ.
El Chiringuito-ийн мэдээлснээр, франц довтлогч “ПСЖ”-ийн ерөнхийлөгч Нассер Аль-Хелиафитэй уулзах хүсэлтэйгээ зарлаж, түүнийг Мадридын клуб руу шилжүүлж өгөхийг хүсчээ.
“Реал”-ын тоглогч Хамес Родригес, Иско нарыг Мбаппегийн худалдан авалтад багтах боломжтой гэнэ.
Өмнө нь Реал Мадрид ирэх зуны солилцоо наймааны улирал эхлэхээр Мбаппег 280 сая еврогоор худалдаж авах боломжтой гэж мэдээлсэн юм.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд