Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна

2019-03-22

Хятадын зүүн хэсгийн Жянсү муж дахь хортон шавьж устгах бодисын үйлдвэрт өчигдөр үдээс хойш хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 орчим хүн шархдаад байгааг өнөөдөр мэдээллээ.

Янчэнь хотын аж үйлдвэрийн паркад гарсан дэлбэрэлтийн улмаас үүссэн гал түймрийн тархалтыг өнгөрсөн шөнийн 3:00 цагийн орчимд тогтоож чадсан байна.

Түлэгдэж, шархдсан 640 орчим хүнийг 16 эмнэлэгт хуваарилан эмчилж байгаагаас 32-ынх нь биеийн байдал хүнд байгааг мэдээлжээ.

Ослын шалтгааныг тогтоох ажил үргэлжилж байна. 30 гаруй төрлийн химийн бодис үйлдвэрлэлдээ ашигладаг тус үйлдвэр өмнө нь аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөн шалтгаанаар торгуулж байсныг эх сурвалжууд мэдээлжээ.

Уг явдалтай холбогдуулан Жянсү мужийн бүх химийн үйлдвэрт шалгалт хийхээр болсныг орон нутгийн захиргаа өнөөдөр мэдээлсэн байна.

Хятадын аж үйлдвэрийн салбарт аюулгүй байдлын стандарт сул мөрдөгддөг тул осол эндэгдэл олноор гардаг.

2015 онд Тяньжин хотын химийн үйлдвэрт гарсан ослын үеэр 165 хүн амь үрэгдэж байжээ. Тяньжинд болсон дэлбэрэлт асар хүчтэй байсан тул сансрын хиймэл дагуулд мэдрэгдэж, газар хөдлөлтийн чичиргээ үүсгэж байв.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Энэ сарын 16-нд НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол явагдана
Ц.Цэрэнболдын тоглосон “THE RISING HAWK” киноны трейлэр цацагджээ
Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна
Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!
Сурвалжлага: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт
Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна
ЗАЛРУУЛГА
Юанийн ханш хурдтай унав
"Нисдэг жаал" Ш.Энхийн-Од
Маргаашийн дотор тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхгүй бол торгууль ногдуулж эхэлнэ
БНХАУ-ын Элчин сайдын яам цаг олгох шинэ журамд шилжинэ
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
Багануурын уурхай тонн нүүрснээс 3000 төгрөг алдаж байна
Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно
"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ
С.Жавхлан шинэ намд элсэхээ больсон уу?
Хэрэгтэн шилжүүлэх хуулийг Хонконг эсэргүүцэн жагслаа
Тагнуулчид 6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлсэн хятадуудыг илрүүлжээ