Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг

2019-03-22

Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг

Хүүхдийн эсрэг хүчирхийллийн тадаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Хүүхдийн сан, Интерпол, Европ зэрэг олон байгууллага судалгаа явуулж, шалтгаан нөхцөлийг нь тодорхойлсон байдаг. Ерөнхийдөө хүчирхийлэлд өртсөн гурван хүүхэд тутмын нэг нь энэ тухай хэнд ч хэлдэггүй аж. НҮБ-ын Хүүхдийн сангаас дэлхийн 30 оронд явуулсан судалгаагаар маш цөөн тооны хохирогч нар тусламж хүсч, бусдад хандсан нь ажиглагджээ. Үүнээс харвал хүүхдийн эсрэг хүчирхийлэл ихэнхдээ далд, нууцлаг хэвээр үлддэг байна. Үүний шалтгаан нь эргэлзээ, айдас, нийгэмд үл итгэх байдал, соёл, нийгмийн нөлөө, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын чадамж зэрэг байдаг аж.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тогтоосноор 2017 оны байдлаар 2-17 насны нэг тэрбум хүүхэд бие, сэтгэл санаа, бэлгийн хүчирхийллийн хохирогч болжээ.

Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийг батлахдаа олон улс хүний эрхийн тухай олон улсын стандартыг дагаж мөрддөг байна. Энэ нь нөгөө талаар хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулийг хүчгүйдүүлдэг аж. Түүнчлэн дэлхийн олон оронд насанд хүрээгүй охидыг хүчээр богтлох ёс заншил байсаар байна. Хүүхдийн хүчирхийллийн эсрэг хууль улс орон бүрд харилцан адилгүй байдаг. Дэлхийн ихэнх орнууд  олон улсын конвецид нэгдсэн байдаг. Тухайлбал, Саудын Арабын хууль хүүхдийн хүчирхийллийн талаар мэдээлэхэд анхаарч, энэ талаар мэдээлээгүй хүнийг 5000-50000 риалаар торгох арга хэмжээ авдаг байна.

Фижи арлын хуульд 13-аас доош насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол долоо хүртэл жил хорих ял оноодог. Киприйн засгийн газраас хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг шоронгоос суллагдсаны дараа хатуу хараа хяналтад байлгаж, сургууль цэцэрлэгээс хол байлгах, согтууруулах ундаа худалдан авахыг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авах хуулийг баталжээ. Францын хуулиар 15 болон түүнээс доош насны хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон бол 30 жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноодог. Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн хэрэг ихээр гардаг Энэтхэг улсад энэ төрлийн гэмт хэрэгт долоон жил хүртэл хугацаагаар шоронд хорих ял оноодог ба олон нийтийн зүгээс үүнийг бүх насаар нь хорих ял болгохыг шаардаж байна.

Олон улсад хүүхдийн эсрэг хүчирхийллийн эсрэг дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

  • Хуулийн арга хэмжээ: хүчирхийллийн эсрэг хуулийг чангатгаж, галт зэвсэг, согтууруулах ундааны хэрэглээг хязгаарлах
  • Нийгмийн сэтгэхүйд нөлөөлж, соёлын хувьсгал явуулах
  • Хүчирхийлэл үйлдэгдэх өндөр эрсдэлтэй нийгмийн бүлэг, орчныг тодорхойлж, хараа хяналтаа сайжруулах, хөршийн холбоо байгуулах
  • Эцэг эх, асран хамгаалагч, багш хүмүүжүүлэгч нарт хүүхдийн хүчирхийллийн талаар сургалт, сурталчилгаа явуулах
  • Өрхийн орлого, эдийн засгийг нэмэгдүүлэх, хүйсийн тэнцвэртэй орлогын эх үүсвэрийг дэмжих
  • Хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусламж үзүүлэх байгууллагыг чадавхжуулах, хяналтыг сайжруулах зэрэг арга хэмжээг засгийн газар, олон улсын байгууллагууд хамтран хэрэгжүүлж байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ЗӨВЛӨГӨӨ: Үер усны аюулын үед юу хийх хэрэгтэй вэ?
Жингээ амжилттай хасах 10 зөвлөмж
Mercedes-Benz “G”-гийн фэнүүдэд бэлэг барив
Үндсэн хуулийн өөрчлөлтийг шинэ дэгээр хэлэлцэнэ
Яараад яах вэ жолооч нараа!
Монголчууд муухай, муухай дээрээ тэнэг
Хонконгт болсон жагсаалд 2 сая орчим хүн оролцжээ
Шар хайснууд унахдаа 9 иргэний автомашинд хохирол учруулж, нэг хүнийг гэмтээжээ
МАН-ЫН БҮЛЭГ: Ерөнхийлөгч болон АН-ын зөвлөлтэй ойлголцох чиглэлээр ажиллаж байна
Таван хүн нас барсан зам тээврийн ноцтой осол гарчээ
Энэ сарын 16-нд НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол явагдана
Ц.Цэрэнболдын тоглосон “THE RISING HAWK” киноны трейлэр цацагджээ
Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна
Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!
Сурвалжлага: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт
Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна
ЗАЛРУУЛГА
Юанийн ханш хурдтай унав