Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр

2019-03-22

Өнөөдөр казах түмний Наурызын баярын өдөр

Өнөөдөр Казах ард түмний үндэсний баярын өдөр тохиож байна.  Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. 

Казах хэлэнд “Наурыз” гэдэг үг олон түмний баяр цэнгэл, байгаль дэлхий өвлийн нойроос сэрж, өдөр шөнө тэнцдэг өдөр хэмээх утга агуулдаг. Тус баярыг Дундад Азийн Казах, Киргиз, Туркмен, Тажик, Афганистан, Иран, мөн Кавказын лалын шашинтай орнууд тэмдэглэн өнгөрүүлдэг. 

Казахууд нүүдэлчин ард түмэн учраас өвлийн хахир хатуу цагийг өнтэй давж, урин хавартай учирч золгосны баяр болгон тэмдэглэдэг. Хаврын урь орж, байгаль дэлхий сэргэн, усны шувууд ирж, мал төллөн, амьтай бүхэн сэргэн цагаан идээ, уураг идэх завшаан тохиодог үед энэ баяр болдогоороо онцлогтой. Казахууд нарыг шүтэх бөгөөд 3-р сарын 22-ний өглөө эртлэн босож нарыг шинжин, тухайн жилийнхээ өнгө төрхийг хэлэлцэнэ. Уг баярыг мөн нарны баяр ч гэж нэрийднэ. Настан буурал эмээ нар, эмэгтэйчүүд "Амьдрал тэтгэх наран ээж минь" хэмээн мандаж буй наранд ёсолж, залбирал үйлдсэний дараа хоорондоо золгож мэндэлснээр баяр эхэлдэг уламжлалтай.

Бvх хvн анхны нар харж, нараа хvндэтгэж сэтгэлийн таашаал авч наранд сүүгээ өргөнө. Гэрийн эзэгтэй нар гэрийн тооныг сүүгээр, босгыг таргаар мялаадаг ёс ч бий. Наурызын баяраар ахан дvvс, хотол олноороо учран золгож, аксакалуудаа (ахмадууд) хvндэтгэх ялдамд vр хvvхэд, залуусдаа эрхэм сургаалиа хайрлан хvртээж, үдэж буй оныхоо ажил vйлс, ололт амжилтаа шvvн хэлэлцдэг сайхан ёслол юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ
Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Д.Мөнхцэцэг: Гараа хавчуулсан хүүгийн аав ээжтэй нь уулзаж, уучлал гуйсан
Парисын Дарь эхийн сүм хүн төрөлхтний соёлын үнэт өв болохыг батлах 9 баримт
Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа
Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ