ЕСБХБ-ны 120 сая ам.доллароор Дарханы замыг дөрвөн урсгалтай болгоно

2019-03-20

Улаанбаатар-Алтанбулаг чиглэлийн 310 км замыг засаж, шинэчлэх ажлыг Азийн хөгжлийн банкны 60 сая ам.долларын зээлээр санхүүжүүлэхээр болсон. Тэгвэл Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн замыг дөрвөн урсгалтай болгох ажлыг Европын сэргээн босголт, хөгжлийн банк(ЕСБХБ)-ны 120 орчим сая ам.долларын хөрөнгөөр санхүүжүүлэх гэж байгаа талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өчигдөр болсон Эдийн засгийн байнгын хорооны хурлын үеэр мэдээллээ. 

ЕСБХБ Монгол Улсад нийт 99 төсөлд 1.6 тэрбум гаруй еврогийн санхүүжилт олгосон байна. Харин 2017 оноос Засгийн газартай хамтран төсөл хэрэгжүүлэх боломжтой болжээ. 

Засгийн газар 2019.02.26-ны өдөр Монгол Улсын Засгийн газар болон Европын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хэлэлцээр”-ийн төсөл өргөн мэдүүлснийг Эдийн засгийн байнгын хороо ийнхүү хэлэлцэж, санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Энэ хүрээнд нийт 300 хүртэл сая ам.долларыг 10-18 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс хөнгөлөх, үлдсэн хугацаанд тохирсон хүүгийн хамт төлөх нөхцөлтэйгөөр авах боломж бүрдэх бөгөөд 120 сая долларыг нь Дарханы замд хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. 

Мөн тус Байнгын хорооны хурлаар 

  • Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хооронд байгуулсан нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл 
  • Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулах “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн төслийг

тус тус хэлэлцэж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр болов. 

Польшийн Засгийн газрын 50 сая еврогийн зээлээр орон нутагт цэвэрлэх байгууламжуудыг шинэчлэх, цэвэр усны эх үүсвэрийг сайжруулах төсөлд зарцуулах юм байна. 

Харин АХБ-ы 334 сая ам.долларын зээлийн эх үүсвэрээр 

  • Эдийн засгийг төрөлжүүлэх
  • Хүнсний хангамжийн салбарыг сайжруулах
  • Зам засвар зэрэг төсөлд зарцуулах юм байна.

Тодруулбал, хүнсний ногооны хангамжийг сайжруулах, усалгаатай газар тариалан, ХАА-н шинэ технологи нэвтрүүлэх, хүнсний ногооны агуулах, тэжээлийн үйлдвэр байгуулах гэх зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Энэ сарын 16-нд НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол явагдана
Ц.Цэрэнболдын тоглосон “THE RISING HAWK” киноны трейлэр цацагджээ
Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна
Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!
Сурвалжлага: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт
Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна
ЗАЛРУУЛГА
Юанийн ханш хурдтай унав
"Нисдэг жаал" Ш.Энхийн-Од
Маргаашийн дотор тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхгүй бол торгууль ногдуулж эхэлнэ
БНХАУ-ын Элчин сайдын яам цаг олгох шинэ журамд шилжинэ
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
Багануурын уурхай тонн нүүрснээс 3000 төгрөг алдаж байна
Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно
"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ
С.Жавхлан шинэ намд элсэхээ больсон уу?
Хэрэгтэн шилжүүлэх хуулийг Хонконг эсэргүүцэн жагслаа
Тагнуулчид 6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлсэн хятадуудыг илрүүлжээ