М.Энхболд: Би Н.Энхбаяртай ямар ч өс хонзон байхгүй

2019-03-20

“Цензургүй яриа” нэвтрүүлэгт Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр сүүлийн үед хоёр ч удаа оролцож, хоёуланд нь “ХХБ-ны хувьчлалтай М.Энхболд холбоотой” гэх агуулгатай баримтыг ярьсан билээ. Энэ асуудлаар бид УИХ-ын дарга асан М.Энхболдоос тодрууллаа

-Таныг ХХБ-ны хувьчлалд нөлөө үзүүлсэн. Н.Энхбаяр даргад хувь амалсан гэх мэтээр Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нэгэн нэвтрүүлэгт ярилцлага өгөх үеэрээ дурдсан. Таны байр суурийг сонсоё?

-Би тэр ярилцлагыг үзсэн. Улсын Ерөнхийлөгч байсан хүн тийм ор үндэсгүй, баримтгүй, гүтгэлэгийн шинжтэй зүйл ярьсанд би үнэхээр харамсаж байна. Унасан дээр нь түлхээд авъя гэдэг шиг байдал гаргаж байгаад харамсаж байна. Энэ хүн УИХ-ын даргын албан тушаалыг өгчихсөн учраас муу муухай бүхнийг надад тохох гэсэн бололтой. Үнэн юм үнэнээрээ сайхан.

ХХБ-ны хувьчлалыг намайг Ерөнхий сайд байх үедээ оруулж, Засгийн газар дэмжсэн мэтээр ярьсан. Үнэн хэрэг дээрээ ХХБ-ны хувьчлалыг Н.Энхбаяр дарга өөрөө Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа хувьчилсан. Улсын төсвийн өмнө ямархуу хэмжээний үүрэг хүлээдэг байсан банкыг яаж үнэлж, яаж хувьчилж байсан зэрэг нь анхаарал татсан асуудал болж байлаа шүү дээ.

Гадаадын компаниас худалдаж авсаныг нь намайг дэмжсэн, оролцсон, ар талд нь байгаа мэтээр ярьж байна лээ. Энэ зүйлийг өчигдөр ч ярьсан юм биш. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт тиймэрхүү зүйл ярьсан. ХХБ-ны хувийг надад М.Энхболд санал болгосон гэж ор үндэсгүй зүйл ярьж байна лээ. Хэзээ ч бидний дунд тийм зүйл болоогүй.

Би УИХ-ын гишүүнийхээ хувиар мэдэгдэл гаргасан. Гүтгэлэгээ засаж залруулахыг хүсье гэж Н.Энхбаяр даргад хандаж мэдэгдэлээ гаргасан ч өчигдөр дахин тийм зүйл ярьсан.

Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсан асуудалд намайг бас оролцсон мэтээр ярьсан. Тэр үед би сөрөг хүчний намын даргаар ажиллаж байсан. Эрх барьж байсан намын л хийсэн хэрэг шүү дээ. Харин ч Н.Энхбаяр даргын удирдаж байгаа нам хамтарсан засаг барьж байх үедээ оролцоотой байсан.

Энэ асуудлыг би өмнө нь хэд хэдэн удаа ярьж байсан. 2016 оны зургаан сарын 28-ны өдрийн сонгуулийн санал хураалтын өмнө “Хэрвээ бид сонгуульд олонхи болох юм бол Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлыг нягталж шалгаж үзнэ” гэж мэдэгдэж байсан.

УИХ-ын дарга болсоныхоо дараа холбогдох шийдвэрүүдийг гаргасан. Байнгын хороон дээр ярьж, УИХ-ын тогтоол гаргаж, байгуулсан ажлын хэсгийн оруулж ирсэн саналыг дэмжиж гаргасан гэх мэт. УИХ-ын дэд даргаар ахуулсан ажлын хэсгийг хүртэл гаргаж ажиллуулсан шүү дээ.

Хууль хяналтын байгууллага энийг шалгаж байгаа. Үнэн зөв нь тогтогдох биз ээ.

-Одоо үүсч байгаа процесс дээр та ямар байр суурьтай байна вэ. Зарим хүмүүсийг хорьж, шалгаж, тавьж байна?

-Хууль хяналтын байгууллага шалгах зүйлээ шалгах ёстой. Үнэн зөв нь тогтоогдох байх. Миний хувьд нэр төрөө сэргээлгэхээр холбогдох байгууллагад нь хандах бодолтой байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал
12 хүртэлх насны 960 хүүхэд шүдээ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙГЭЭР бүрэн эмчлүүлжээ
ЕБС-ийн улсын шалгалтын ХУВААРЬ гарлаа
13 настай хүү XBOX тоглоомоо зарж, зүлэг тэгшилж ээждээ машин авч өгчээ
Сансарт зочид буудал хөөрөх нь
ЭМГЭНЭЛ
Хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргажээ
Дугаарын хязгаарлалтгүйгээр хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгож байна
Д.Мөнхцэцэг: Гараа хавчуулсан хүүгийн аав ээжтэй нь уулзаж, уучлал гуйсан
Парисын Дарь эхийн сүм хүн төрөлхтний соёлын үнэт өв болохыг батлах 9 баримт
Хариуцлагагүй байдлаас болж дөрвөн иргэн хийнд хордож амиа алдлаа
Хөндүүр сэдэв: ХАРДАЛТ ХҮНИЙ АМЬ ХӨНӨӨХ ШАЛТГААН БИШ