Турк улсад буудуулж амиа алдсан эмэгтэйн шарилыг хэзээ авчрах нь тодорхойгүй байна

2019-03-13

Ийм нэгэн харамсалтай мэдээ байна. Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу монголчуудын нэрлэж заншсанаар эмэгтэйчүүдийн баярын өдөр  Турк улсад ажиллаж амьдарч байсан  монгол эмэгтэй бусдын гарт харамсалтайгаар амиа  алджээ.  

Одоогоор тодорхой болоод байгаа мэдээллээр  түүнийг хамтран амьдрагч  нь буудаж хөнөөсөн бөгөөд сэжигтэн залууг  Туркийн цагдаагийнхан  баривчилж мөрдөн шалгаж эхэлжээ.  

Талийгч  монгол эмэгтэй хэн болох, сэжигтэн аль улсын харъяат  хэн бэ гэдэг нь одоогоор нэр устай нь мэдээлээгүй  байгаа бөгөөд эмэгтэйн ар гэрийнхэн талийгаачийн талаарх мэдээллийг олон нийтэд тараахгүй байхыг хүсч байгаа аж.

Энэ хэрэг явдлын талаар Гадаад харилцааны яамны Консулын газраас тодруулахад "Турк улсад монгол эмэгтэй амиа алдсан нь үнэн. Талийгаачийн ээжтэй нь холбогдсон. Ар гэрийнхэн нь  энэ мэдээллийг олон нийтэд мэдээлэхгүй байхыг хүссэн учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нөгөө талаасаа  хувь хүний нууцтай холбоотой асуудал. Хэрэг явдлыг  холбогдох байгууллагууд дөнгөж шалгаж эхэлж байгаа” гэдгийг тодотгов.

Түүнчлэн талийгаачийн шарилыг  эх оронд нь хэзээ авчрах нь мөн тодорхойгүй байгаа аж.  

Хоёр улсын холбогдох байгууллагууд Турк улсын хууль, хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байгаа ажээ.

Хэрэг явдлын талаар тодруулж эргэн мэдээлэх болно. 

Дашрамд дурдахад 2017 оны тавдугаар сард Турк улсын Истанбул хотод ажиллаж амьдарч буй Монгол иргэд рүү гудамжинд дайрах, биед нь халдах, эд зүйлсийг нь дээрэмдэх, зодож хүнд бэртээх зэрэг асуудал угарч байсан удаатай.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо