ШҮҮХ: Don Dior буюу дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр ял авлаа

2019-03-12

Өсвөр насныхан болон залуу үеийнхэн трап чиглэлийн хөгжмийн урсгалыг сонгон сонсох болсон. Үүнийг дагаад энэ чиглэлээр уран бүтээл туурвидаг залуу уран бүтээлчид ч олширсон. Гэвч эдгээр уран бүтээлчдийн дууны өнгө аяс, үг нь өсвөр үеийнхэнд сөргөөр нөлөөлж болзошгүй байдал үүсгэж байгаа нь эцэг, эхчүүдийг хүүхдүүдийнхээ сонсож буй дуу, даган дууриаж буй бүхэнд анхааралтай хандахыг шаардаж эхэллээ.

Учир нь хүүхдүүдийн дунд Don Dior хэмээх уран бүтээлийн нэрээр алдаршсан дуучин Д.Мөнхтулга хар тамхины хэргээр шалгагдаж, шүүхээс ял авсан байна. Тэрбээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт гудамж”-нд явж байхдаа хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан бөгөөд энэ талаараа шүүхийн танхимд дэлгэрэнгүй мэдүүлжээ.

Тэрбээр “2018 оны есдүгээр сарын 1-ний өдөр гэрээ цэвэрлэж, хоолоо хийчихээд утсаа оролдоод байж байхад, хуучин үерхэж байсан Энхжингийн фэйсбүүк хаяг нь нээлттэй байхаар нь Энхжинг хотод ирсэн байж магадгүй гэж бодоод гэрээсээ гарсан. Энхжин хотод ирэхээрээ ихэвчлэн "Гэрэл гудамж"-нд явж байдаг болохоор би тийшээ очсон. "Гэрэлт гудамж"-нд ирээд автомашины зам хаасан хэсэгт явж байхад үл таних гурван залуу ирээд "Юу байна, хөгшөөн. Чи гоё дуулдаг шүү. Би чиний дууг байнга сонсдог. Завтай бол хамт тамхилаач" гэхээр нь би мэндлээд, гар барьсан. Тэр үед надад тамхи өгөхөөр нь аваад таттал тамхи биш өвс байсан. Тэгэхээр нь тамхи өгсөн залууд буцааж өгөөд, өөрийнхөө тамхийг татсан. Тэр үед нөгөө залуу "Надад халаас алгаа. Чи энэ зүйлийг цүнхэндээ түр хийчихээч" гээд өгөхөөр нь би гялгар ууттай зүйлийг үзэж шалгалгүй цүнхэндээ хийчихсэн юм. Яг тэр үед цагдаа нар ирж, "Цэнхэр үстэй залуу нааш ир дээ" гээд намайг ганцааранг нь дуудсан. Очсон чинь "Яагаад тамхи татаад байгаа юм бэ, дагаад яв" гээд Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү авч явсан. Ингээд миний цүнхэнд цагдаа нар үзлэг хийж, нөгөө залуусын өгсөн гялгар ууттай зүйлийг гаргаж ирэн, хар тамхи хэрэглэсэн байна гэж үзсэн. Би тэр залуусын өгсөн гялгар ууттай зүйлсийг хар тамхи гэдгийг нь мэдээгүй” хэмээжээ.

Түүнийг саатуулан шалгасан цагдаагийн алба хаагчдын хэлж байгаагаар Д.Мөнхулгаас архи согтууруулах ундаа үнэртээгүй боловч илтэд мансуурсан байдалтай байсан учир шалгасан аж. Д.Мөнхтулга цагдаагийн хэсэгт ирэх үедээ өөрийгөө хар тамхи хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн ба хэргийг шалгах явцад гэм буруутай нь тогтоогдсон учир улсын яллагч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулж, 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргажээ.

Харин шүүгдэгч Д.Мөнхтулга болон түүний өмгөөлөгч нарын зүгээс "Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмшиж байгаа, уран бүтээл хийдэг дуучин, дүүтэйгээ амьдардаг, шивээсний урлаг сонирхдог, анх удаа гэмт хэрэг үйлдсэн бөгөөд эрүүгийн хариуцлага, зарчимд нийгэмшүүлэх гэж байгаа тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү" гэсэн санал гаргасан байна. Улмаар шүүхээс дээрх саналыг хүлээн авч, Д.Мөнхулгад нэг жилийн хорих ял оноож, тэнсэн харгалзахаар болжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй