АНУ, ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлсэн хэвээр байна

2019-03-12

​СТОКГОЛЬМ. /TASS/. Стокгольмын олон улсын энх тайван судлалын хүрээлэн /SIPRI/ дэлхийн зэвсгийн зах зээлийн байдлын талаарх жил тутмын тайлангаа нийтэлжээ. Тайлангаас үзвэл, 2014-2018 онд АНУ болон ОХУ зэвсгийн экспортоор дэлхийд тэргүүлэгчийн байр сууриа хадгалан үлдсэн байна.

2014-2018 онд дэлхийн зэвсгийн худалдааны нийт хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 7.8 хувиар өсчээ. Өнгөрсөн дөрвөн жилд дэлхийн улс орнуудад экспортолсон нийт зэвсгийн 75 хувийг АНУ, ОХУ, Хятад, Франц болон Герман улс нийлүүлсэн байна. Харин АНУ болон ОХУ-ын экспорт дэлхийн зэвсгийн нийт худалдааны 57 хувийг бүрдүүлжээ.

АНУ-ын зэвсгийн экспортын хэмжээ 2014-2018 онд 29 хувиар өссөн бол дэлхийн зэвсгийн худалдаанд 36 хувийг эзэлсэн байна. Америкийн зэвсгийг 98 улс худалдан авч, экспортын 52 хувийг Ойрхи Дорнодын орнууд эзэлжээ. Тус улс ихэвчлэн байлдааны нисэх онгоц, далавчит болон ойрын зайн тусгалтай баллистик пуужингууд зэрэг өндөр технологийн зэвсгүүд худалдсан байна. Мөн алсаас удирддаг бөмбөгийг их хэмжээгээр нийлүүлжээ.

ОХУ-ын хувьд 2009-2013 онд дэлхийн зэвсгийн зах зээлийн 27 хувийг эзэлж байсан бол 2014-2018 онд энэ үзүүлэлт 21 хувьтай гарсан байна. Энэ нь Энэтхэг болон Венесуэл улсад нийлүүлдэг зэвсгийн хэмжээ буурсантай холбоотой аж. Оросын зэвсгийг дэлхийн 48 орон худалдан авсны 55 хувийг Энэтхэг, Хятад болон Алжирт экспортолжээ Бүс нутгийн түвшинд экспортын 60 хувийг Ази, Номхон далай, 17 хувийг Африк, 16 хувийг Ойрхи Дорнод, 5.8 хувийг Европ, 1.4 хувийг Өмнөд болон Хойд Америкийн орнууд эзэлсэн байна.

Франц болон Герман улсын зэвсгийн экспорт дурдсан хугацаанд 43 болон 13 хувиар нэмэгджээ. Харин Европын Холбооны орнуудын зэвсгийн экспортын нийт хэмжээ 27 хувиар өссөн байна. БНХАУ-ын хувьд 2009-2013 онд зэвсгийн экспортын хэмжээгээ 195 хувиар нэмэгдүүлж байсан бол дараагийн дөрвөн жилд ердөө 2.7 хувиар өсчээ.

Харин жижиг экспортлогчид болох Израиль, БНСУ болон Турк улсын экспортын хэмжээ 60, 94 болон 170 хувиар өссөн байна.

Гол импортлогч орнууд

Зэвсгийн импортоор эхний байранд Саудын Араб орсон байна. 2014-2018 онд тус улсын зэвсгийн худалдан авалтын хэмжээ өмнөх дөрвөн жилийнхтэй харьцуулахад 192 хувиар өсчээ. Гурав дахь том импортлогч болох Египет улсынх 206 хувиар, харин Израиль улсынх 354 хувиар, Катар 225 хувиар, Ирак улсынх 139 хувиар тус тус өссөн бол Сири улсын зэвсгийн импортын хэмжээ 87 хувиар буурчээ.

Ази, Номхон далайн орнуудын зэвсгийн импорт 2014-2018 онд дэлхийн зэвсгийн нийт нийлүүлэлтийн 40 хувийг эзэлсэн байна. Гэвч энэ нь өмнөх дөрвөн жилийнхээс 6.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ бүс нутагт зэвсгийн импортоор эхний тавд Энэтхэг, Австрали, Хятад, Өмнөд Солонгос болон Вьетнам улс оржээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"
“Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл засварлана
Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ
"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"
Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна
Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль