Сураг тасарсан Казиногийн хууль

2019-03-12

Сураг тасарсан Казиногийн хууль

Монголын парламент байсхийгээд Казиногийн  хуультай болно гэдэг. Хэдэн хүн төсөл боловсруулдаг ч үлдсэн хэсэг нь  татаж унагаасаар ирсэн.

 1998, 2007, 2009, 2015 онд УИХ-ын гишүүд хуулийн төсөл санаачилсан нь ийм байдалтай явж ирэв. 2016 онд Өмнөговиос УИХ-д сонгогдсон Л.Энхболд гишүүнийг ажлын хэсгийн ахлагчаар томилж, Казино байгуулах хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулан өргөн мэдүүлэхээр болсон. Бас л ямар учиртай вэ, цаана нь хэн байна гэсэн хардлага, сэрдлэг хөвөрсөөр  өдгөө сураг тасарчээ.

Казино байгуулах хуулийн төсөлтэй  холбоотой түүх сөхвөл:

 1997 он

1997 оны хавар  Улаанбаатарт анх  “Казино” байгуулагдаж, “Чингис”- зочид буудалд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Германы иргэн  Монголын компанитай хамтарч  байсан ч 1998 онд хаагаад гадагшаа гарчээ.

1996-2000 он

УИХ Казиногийн хууль баталсан ч  тендер будилуулж, авлига авсан гэх  хэргээр  Хуульзүйн сайд С.Батчулуун агсан, гишүүн  Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг хорьсноор асуудал  намжсан.

2005  он

“Хадгаламж” банкийг хувьчлах үед 14 тэрбум төгрөг дутсан. Энэ мөнгөөр тус  банкны нягтлан бодогч, МАН-ын дэргэдэх МАСЗХ-ны тэргүүлэгчдийн нэг Ц.Чимэдцэрэн “Казино” тоглосон хэрэгт буруутгагдаж байв.

Ч.Сайханбилэгийн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж,  олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэн 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий  14 орчим хувийг тус  салбараас бүрдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын  салбарын хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Казиног зайлшгүй  шаардлагатай  гэж тэд үзэж байсан юм.

2006-2007 он

Ц.Шаравдорж тэргүүтэй  гишүүд  Казиногийн  тухай хууль санаачлан өргөн барьсан нь  “захиалгатай” гэх хардлага, сэрдлэгээр бас л хаагдсан. Хуулийн ажлын хэсэгт А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, К.Сайран, Д.Туяа нарын гишүүн хамтарсан юм.

2006-2007 он

УИХ-ын гишүүн Л.Гүндалай ажлын хэсэгтэй “барьцан” Казиногийн хуулийн төсөл боловсруулснаа өргөн барьсан нь ердөө хоёрхон хуудастай байв. Тэрээр бусдыгаа гадны санхүүжилттэй “Морин нуур ресурс”  компанийн лоббигоор ажиллаж байна   хэмээсэн нь  хуулийн төсөл буцахад  нөлөөлсөн юм.

2009-2010 он

УИХ-ын гишүүн Д.Загджав, Д.Кёкүшюзан Батбаяр нар ажлын хэсэг ахлан З.Алтай, Б.Батбаяр, Г.Баярсайхан,  Р.Буд, Х.Жекей, Д.Хаянхярваа, Ц.Цэнгэл, Ж.Энхбаяр нарын  бүрэлдэхүүнтэй “Лобби бүлэг” байгуулснаа зарлан  Казиногийн тухай хуулийн төслийг  өргөн барьж байв.  Энэ нь мөн л  гадны лоббигоор хийсэн  захиалгатай гэх шүүмжлэлд өртөж дэмжлэг аваагүй.

2014-2015 он

Ч.Сайханбилэгийн Засгийн газраас Сангийн яамнаас ажлын хэсгийг зохион байгуулан Хязгаарлагдмал  Казиногийн тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-д өргөн барьж байв.

2016 онд

Л.Энхболд гишүүнээр ахлуулсан таван гишүүнтэй  ажлын хэсэг  2015 онд Засгийн газраас боловсруулсан Казиногийн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулж УИХ-аар хэлэлцүүлэх үүрэг хүлээсэн.  Өнгөрсөн намрын чуулганы үеэр Л.Энхболд гишүүнээс тодруулахад “Хуулийн төсөл бэлэн болсон ч УИХ-ын даргын зөвлөл дээр хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулаагүй байна”  гэж байсан юм. Энэ хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад  Казиногийн тухай хуулийн төсөл байгаа эсэхийг  УИХ-ын Тамгын газраас тодруулахад  “Хэлэлцэх асуудлын жагсаалтад байхгүй” гэсэн хариуг өглөө.

2015 онд Ч.Сайханбилэгийн  Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд  аялал жуулчлалын салбарыг хөгжүүлж,  олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэн 2020 онд гэхэд дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ/-ий  14 орчим хувийг тус  салбараас бүрдүүлэхийг онцлон тэмдэглэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлалын  салбарын хөгжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхийн тулд Казиног зайлшгүй  шаардлагатай  гэж тухайн үеийн Засгийн газар үзэж байсан юм.

Уг хуулийн төслөөр монголчуудаа мөнгөө алдахаас сэргийлсэн хязгаарлалтыг хийж, жилд 20-40 сая төгрөгийн татвар төлдөг, 25-аас дээш  насны  монгол хүнд   Казинод үйлчлүүлэх эрх олгохоор хуульчилсан. Харин аж ахуйн нэгжүүдэд 10 жилийн хугацаатай зөвшөөрөл олгохоор хуулийн төсөлд тусгасан байв.

Казино хөгжсөн улсуудын туршлагыг авч үзвэл АНУ, Австрали, БНСУ, Сингапур, Макао, Франц улс  тухайн газарт зохицуулах, хянах эрх бүхий байгууллага, тоглогч нь хэн байх, тоглогчийн насны хязгаар, казиногийн байршил, тусгай зөвшөөрлийн зохицуулалт, татварын төрөл, хувь хэмжээ, хариуцлага, зөрчлийг хянан шийдвэрлэх гэсэн асуудлыг Казиногийн тухай хуулиараа зохицуулдаг. Харин хэрэгжилттэй нь холбоотой бусад асуудлыг дагалдаж гарах журмаар зохицуулдаг.  БНСУ дотоодын иргэдээ казиногоор үйлчлүүлэхийг зөвшөөрдөггүй. Тэгвэл Сингапур улс  дотоодын иргэдээ Казинод тодорхой хязгаарлалтын үндсэн дээр 24 цагийн турш 100 сингапур доллар эсвэл жилийн 2000 ам.доллар төлж гишүүнчлэлийн эрх авч тоглохыг зөвшөөрдөг. Насны доод хязгаарын хувьд 18-21 гэж заасан байдаг юм билээ. Гэхдээ ихэнх оронд 21 наснаас эхэлж тоглохыг зөвшөөрдөг. Макао, Солонгос, Сингапурт казиногийн зохицуулах, хянах хороо агентлаг хэлбэрээр ажилладаг юм байна.

Казиногийн тухай хуулийн төсөл  Монголын парламентын төвшинд яригдах бүртээ эдийн засгийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, гаднаас мөнгө татах тухай шаардлагыг гол зорилгоо  болгосон гэсэн тайлбартай явж ирсэн. Үүний зэрэгцээ Казиног дагаад хар  тамхи, биеэ үнэлэлт, эрүүгийн ноцтой гэмт хэргүүд гардаг гэсэн айдас, болгоомжлол, шүүмжлэл өрнөдөг. Гэвч эдийн засгаа эрчимжүүлж, аялал жуулчлалаас мөнгө босгох боломж зөвхөн Казинод л бий гэлцдэг билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй