Цагдаагийн офицер ингэж бичжээ

2019-03-11

Цагдаагийн офицер ингэж бичжээ

Ард түмнээ ажилгүй, орлогогүй царай алдсан гуйлгачин байлгаж, архинд живүүлж ар худрагаар нь газар шороо эд баялагийг гадныхантай нийлэн цөмлөх бодлого явагдаж байгааг хүн бүр мэдээсэй.

Улаанбаатарын шөнийн амьдралыг, архидалтыг харвал юун тэр ядуурал хямрал үгүй гэж бодмоор. Баар буудлуудаар дүүрэн хүүхэд хөгшид, охид хөвгүүд, ар гэрээр дүүрэн согтуу аав ээжүүд айж уйлсан хүүхдүүд, хичээлээ тараад гэртээ очихоос айж цагдаагийн дулаан байранд хоног төөрүүлэх сурагч формтой нүдэнд нь гуниг айдас хурсан туранхай бор хүү, шөнө дундаас хойш ямар ч амьтан унтаж амрах цагаар тэд нар гудамжаар дүүрэн орилоон хашгираан зодоон үүсгэнэ. Цагдаагийн байранд шөнийн 04:00 цагт яг өдрийн ажлын цаг шиг бөөн хэрүүл маргаанаар дүүрэн халамцуу согтуу ард түмэн. Бүгд л өөрсдийгөө зөвтгөж эсрэг талаа, бусдыгаа буруутгана, бүгд согтуу толгойтой мэргэн цэцэн амьтан болж хувирна. Харин дээдсүүд хотоос холхон бүхнээс тасарсан , тасархай тансаг амьдралдаа сэтгэл амар жаргана.

Архидалтыг хоригловол, зогсоовол, цагийг хязгаарлавал ард түмэн архинаасаа сэрж эрх баригчдаас эх орноо нэхэж магадгүй учраас энэ байх…

Цагдаагийн хошууч Гантөмөр Батаа

МОНГОЛЧУУДЫН НЭГДҮГЭЭРТ ЗАСАХ ЁСТОЙ АЛДАА:

  • Шоудах- Архидах
  • Салхинд гарах – Архидах
  • Амрах – Архидах
  • Төрсөн өдөр – Архидах
  • Хонхны баяр – Архидах
  • Ангийн уулзалт – Архидах
  • Элдэв төмөр, өргөмжлөлөөр шагнуулах – Архидах
  • Найз нөхөдтэйгээ уулзах – Архидах
  • Шинэ гэрт орох – Архидах
  • Хүүхэдтэй болох – Архидах
  • Ажилд орох – Архидах
  • Ажлаас гарах – Архидах
  • Нутагтаа очих – Архидах
  • Хэн нэгэнд загнуулах – Архидах
  • Урамын үг сонсох – Архидах
  • Найз нөхөд нас барлаа – Архидалт

Шинэ жил, цагаан сар, Эх орончдын баяр, Март, Цэргийн баяр, Наурыз, Монгол хүн сансарт ниссэн өдөр, инээдмийн баяр, ялалтын баяр, Эх үрсийн баяр, наадам, уул овоо тахих, 9 сарын 1, ахмадын баяр, улс тунхагласны ой, Чингис хааны төрсөн өдөр, тусгаар тогтнолын өдөр ….. гэх мэт

Юу бодогдож байна. Утга учиргүй, хэрээс хэтэрсэн зугаа цэнгэл бол Монголчуудын язгуурийн зан чанар огтоос биш.

Энэ бүхнийг засах их амархан.

Элдэв хэрэггүй баяр наадам, төрсөн өдөр мэтийн шоунд бие биенээ уруу татахаа зогсооё.
Бусдыг дагаж далдагнахаа ч больцгооё. Тэд жаахан муу хэлээ л биз.
Архинаас бүх нийтээрээ ухамсараараа татгалзъя.
Архи ууж дааж сурах хэрэгтэй гэдэг үг олон залуусыг хѳл алдхад хүргэсэн. Архийг хэн ч хэзээч бараагүй юм шүү!!!
Татгалзах хэрэгтэй!
 

АРХИЧИНТАЙ БУС АРХИТАЙ ТЭМЦЭЦГЭЭЕ…

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй