2019-03-11
Тус аймаг энэ онд “Үдэлт, угталтын хаалга”-тай болох гэнэ. Хаалгыг улсын төсвийн 81.8 сая төгрөгөөр хийх аж. Мөн Цэргийн алдар хөшөөний тохижилтийн ажлыг үргэлжлүүлэн хийх бөгөөд Орон нутгийн хөгжлийн сангийн 112.4 сая төгрөгийг зарцуулах юм байна. Үүнээс гадна улсын төсвийн 106.0 сая төгрөгөөр Сүмбэр сумын 2-р баг Боржигин чуулгын урд гадна талбайн тохижилт, улсын төсвийн 389.9 сая төгрөгөөр Найрамдал хотхоноос төмөр замын вогзал хүрэх дугуйн замыг хийнэ.
Мөн 2019 онд Сүмбэр сумын III багт шинээр баригдах 5 давхар 60 айлын орон сууцны барилгын дэд бүтцийг улсын төсвийн 300.0 сая төгрөгөөр хийх аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд