Нурангиас амьд үлдсэн хоёр иргэн болон амиа алдсан ажилчдын ар гэрт туслана

2019-03-07

Нурангиас амьд үлдсэн хоёр иргэн болон амиа алдсан ажилчдын ар гэрт туслана

Төв аймгийн Заамар сумын уурхайн ослоос амьд үлдсэн хоёр иргэнд туслах хандивын аяныг эхлүүлжээ.

Ослоос амьд гарсан хоёр иргэний хувьд эрүүл мэндээрээ хохирсон бөгөөд дөрвөн иргэн амиа алдсан байгаа юм.

Тиймээс талийгаачийн ар гэрийнхэн болон нурангиас амьд үлдсэн хоёр ажилчинд сэтгэл санааны болон эд материалын тусламж үзүүлэхээр болжээ.

Амьд үлдсэн хоёрын биеийн байдал хүнд, сэтгэл санааны гүн хямралд орсон бөгөөд Улаанбаатарт эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Нэг нь “Сонгдо” эмнэлэгт эмчийн хяналтанд эмчилгээ хийлгэж байна. Осолдсон уурхайчид 35-53 настай, 2-5 хүүхэдтэй, нярай болон жирэмсэн эхчүүд, хүүхдүүд нь өнчирч хоцорсон. Уурхайн нурангиас одоо нэг хүнийг эрэн хайсаар байна.

Хэсэг залуус хандивын аяныг 60 сая төгрөгийг хоёр хоногт босгоод 6 гэр бүлд өгье гэсэн уриалга гаргажээ. Нэгдэж, нийлээд тусламжийн хүчээ харуулъя. Өнчирч үлдэж буй үр хүүхдүүдэд нь, нялх биетэй гэргийд нь, аав ээжид нь, ах дүү нарт нь сэтгэлийн дэм өгцгөөхөөр хандивын данс нээжээ.

Хандив өгөх заавар:
Данс: Хаанбанк, төгрөгийн 5115060168
Данс эзэмшигчийн нэр: Л.Наранбаатар
Гүйлгээний утга: Уурхайчдад туслах хандив.....гээд нэрээ бичих.
Гүйлгээний дүн:.......(бичих) гээд хийх юм байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй