"Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг олгосон шүүх байгууллагад баярлалаа"

2019-03-07

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж буй 6 хоригдлыг хугацааны өмнө суллах, дэглэм бууруулах тухай Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн дүгнэлтийг  хүлээн авч хянан хэлэлцээд шийдвэрээ гаргажээ.

Шүүхээс өнөөдөр буюу 2019 оны гуравдугаар сарын 7-ны өдөр 4 хоригдлын хорих ялыг хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоон, 2 хоригдлыг хорих ял эдлүүлэх дэглэмийг бууруулан нээлттэй байгууллагад эдлүүлэхээр өөрчиллөө. 

Тэдний дунд өрх толгойлсон, 5 хүүхдийн эх байсан бөгөөд тэрбээр “Үр хүүхдүүдээ зөв хүмүүжүүлж, дахин гэмт хэрэг үйлдэхгүй, ажил хөдөлмөр хийж амьдарна. Өнөөдөр үр хүүхдүүддээ очих боломжийг надад олгосон шүүх байгууллагад маш их баярлалаа” гэдгээ илэрхийлж байв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана