Монгол жуулчид хүлээн авахад бэлэн үү?

2019-03-04

Монгол жуулчид хүлээн авахад бэлэн үү?

Дэлхий даяаршиж, соёл нь бүдгэрэх тусам Монголд аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэж байна.

Хэдийгээр Монгол Улсыг бусад орнуудтай харьцуулахад жуулчны нүдийг хужирлах юм багатай гэсэн шүүмжлэл дагадаг ч Монгол ахуй бол дэлхийн хаанаас ч эрээд олохгүй эвент билээ.

Хоёр жилийн өмнө Монголд ирсэн Америкийн нэгэн жуулчин “Улаанбаатар хотоос гараад эзгүй газраар 100 гаруй км яваад малчны хотонд ирэх тэр мэдрэмж үгээр илэрхийлэхийн аргагүй гайхалтай байсан. Морь унах, мал хариулахыг гэрийн эзнээр заалгаж, хоолоо хамтдаа хийн гэрийн гадаа сүүтэй цай уух ямар байсан гээч… Монгол ахуйтай танилцсан тэр аяллыг би хэзээ ч мөнгөөр үнэлэхгүй” хэмээн дурссан байдаг.  Тодруулж хэлбэл, нүүдэлчний ахуй соёл аялал жуулчлалыг татах бэлэн дэд бүтэц болохыг эндээс харж болно.

Нөгөө талаас жуулчдын сонирхол ч өөрчлөгдөж байна. Автобусанд суугаад музей үзээд явахаас илүүтэй байгальтай, хүнтэй илүү ойр байж, ахуйтай танилцахыг чухалчлах болов.

Бид л тоодоггүйгээс биш морь сургах, хонио хяргах, малаа маллах, гүүгээ барих малчдын өдөр тутмын амьдралынх нь энэ хэв маяг олон улсын жуулчдын хувьд хэзээ ч харж байгаагүй сонирхолтой эвент болж, түгэж байна.

Иймээс төр засгаас энэ чиглэлд анхаарч, аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барьж ажиллах нь дэлхийн жуулчдыг татах өвөрмөц нэг шийдэл болох нь.

Дэлхийн аялал жуулчлалын байгууллагаас гаргасан судалгаагаар 2020 он гэхэд нийт жуулчны тоо 1.4 тэрбум, 2030 онд 1.8 тэрбумд хүрэх таамаг байна. Ингэхдээ жуулчид Ази, Латин Америк, Төв болон зүүн Европ, Ойрхи Дорнод мөн Африкийн орнуудаар аялах сонирхол нэмэгдэнэ. Энэ нь өндөр хөгжилтэй орноор аялах жуулчдын өсөлтийн хувиас хоёр дахин их буюу 2030 он гэхэд 4.4 хувьд хүрэх хандлага ажиглагджээ. Өөрөөр хэлбэл, 2030 он гэхэд нийт аялагчдын 57 хувь нь хөгжиж буй орнуудыг, 43 хувь нь өндөр хөгжсөн орнуудаар аялах дүр зураг гарсан байна.

Монгол Улсын хувьд 2020 онд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан бөгөөд энэ зорилтдоо хүрэхийн тулд хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогыг салбар яамнаас барьж ажиллаж байна. Хэдийгээр жуулчны тоо хурдацтай өсөж чадаагүй ч өнгөрсөн 2018 онд 529370 жуулчин ирсэн нь өмнөх оныхоос 50 мянга гаруйгаар өсчээ.  Тодруулбал, Монгол Улс 2017 онд 470 гаруй мянган гадаад жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 400 орчим сая ам.доллар буюу 1 их наяд төгрөгийн орлогыг төвлөрүүлж чадсан байна.

Хэрэв тавьсан зорилтдоо хүрч, жил бүр тогтмол 1 сая жуулчин хүлээн авдаг болж чадвал 2 тэрбум төгрөгийн орлого олох боломж харагдаж буй.

Статистик мэдээллээр бүртгэлтэй 270 орчим тур оператор компани, 460 гаруй зочид буудал, 400 гаруй жуулчны бааз үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 34 мянга орчим ажлын байрыг бий болгожээ. Өөрөөр хэлбэл, аялал жуулчлал хөгжихийн хэрээр ажлын байр нэмэгдэх боломж ч байна гэсэн үг юм.

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана