“Bohemian Rhapsody” кино гурван төрөлд Оскарын шагнал хүртлээ

2019-02-25

“Bohemian Rhapsody” кино гурван төрөлд Оскарын шагнал хүртлээ

Кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын кино наадам энэ жил 91 дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Шагнал гардуулах ёслол орон нутгийн цагаар Ням гаригийн /2019.02.25/ 17:00 цагт эхэлсэн юм.  Дэлхийн рок хөгжмийн домог алдарт “Queen” хамтлаг тэр дундаа хамтлагийн гоцлол дуучин, рок од Фредди Меркуригийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Bohemian Rhapsody” кино энэ удаагийн “Оскар”-ын кино нааамд шилдэг жүжигчин, кино редактор, дууны найруулга, дууны эвлүүлэг гэсэн дөрвөн төрөлд нэр дэвшээд байгаа билээ. Одоогийн байдлаар шилдэг жүжигчнээс бусад төрөлд амжилттай шалгарч “Оскар”-ын шагнал хүртээд байна. Шилдэг жүжигчний эзнийг хараахан тодрулаагүй байгаа юм.

Киноны гол дүр буюу Фредди Меркуригийн дүрийг жүжигчин Рами Малек бүтээсэн байна. Хамгийн анх хамтлагийн гоцлол дуучны дүрд жүжигчин Саша Барон Коэн тоглохоор сонгогдсон хэдий ч тэрээр Queen хамтлагийн гитарчин Брайн Мэйтэй зөвшилцөлд хүрч чадаагүйн улмаас кинонд тоглохоос татгалзжээ. Ийнхүү Рами Малек  2016 онд алдарт дуучин Фредди Меркуригийн дүрийг бүтээх болсноор багагүй хугацаанд дүрийн судалгаа хийж, биеэ бэлджээ. Тухайлбал тэрбээр “Queen” хамлагийн Брайн Мэй, Рожер Тайлор нартай олон цагийг хамт өнгөрөөж, хамтлагийн түүхийг сонсож, Фреддигийн талаарх бодит түүхийг гэр бүлийнхнээс нь сонсож өөрийгөө бэлдсэн аж.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Өнөөдрөөс хаагдах замууд
Завьт эргүүлийнхэн 4 иргэний амь насыг авран хамгааллаа
О.Дөлгөөнд тусалцгаая
Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахаар боллоо
9 сая төгрөгийн шагналын сантай Хөрсний бохирдлыг бууруулах шийдэл төсөл, бүтээлийн уралдаан зарлагдлаа
Тарваган тахал өвчний эсрэг вакцин хийнэ
Улаанбаатарын дайны хүн ам Монголд ядуу байна
Бакалаврын боловсрол эзэмшээгүй 21 иргэнийг МАГИСТР-аар төгсгөхөөр завджээ
Хар тамхи хилээр нэвтрүүлэх оролдлогын 69 хувьд нь илгээмж ашиглажээ
К-Попын шинэ гүнж
Канад улс анх удаа АНУ-аас илүү тооны цагаач хүлээн авчээ
Боолчуудын үр удамд нөхөн олговор өгөх асуудал ширүүн маргаан дэгдээв
Иран улс АНУ-ын армийн дроныг буудаж унагаснаа зарлав
Дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн 8 хувийг Монгол нийлүүлжээ
Соёлын өвөө хэрхэн хамгаалж, арчилдаг талаар БНСУ-ын мэргэжилтнүүд зөвлөж байна
Наадмаар худалдаа үйлчилгээ явуулах ААН, иргэдийн хүсэлтийг авч байна
Наргиж цэнгэж явахдаа нялх хүүхдээ битгий дагуулж яваачээ
Хүн амьдрахад тохиромжтой хоёр гараг шинээр нээжээ
"Шинэ эрин" сургууль дээр авагдаж байгаа ЭЕШ-ын тестэд алдаа гарсан уу
Б.Бат-Эрдэнэ гишүүн ёс зүйн хороог удирдана