Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчид арьсаа хамгаалж эхэлсэн үү?

2019-02-20

Хууль бусаар хөрөнгөжсөн шүүгчид арьсаа хамгаалж эхэлсэн үү

АТГ-аас Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ.

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэллээ гэсэн байсан. Тэгвэл яллагдагчаар татаж байж эрүүгийн хэрэг үүсгэн шалгадаг. Одоогоор яллагдагчаар татаагүй, шүүгч нарын хөрөнгө орлоготой холбоотой дуудаж тайлбар мэдүүлэг авсан аж.

Тодруулбал, тэднийг хууль бусаар хөрөнгөжсөн хэмээн үзэж, хөрөнгийн эх үүсвэрийг тодруулан шалгах ажил гэж ойлгож болно. Мөн албан тушаалаас нь түдгэлзүүлэн шалгах хүсэлтийг прокурорын байгууллагад тавиагүй байгаа юм байна.

Өнгөрсөн оны тавдугаар сард шүүгчдийн хөрөнгө орлоготой холбоотой дуулиан дэгдсэн бөгөөд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар  “Шүүгчийн таван настай хүүхдийн дансанд л гэхэд таван зуун сая  төгрөг, харин өөрсдийнх нь хадгаламжинд 1 сая ам.доллар  байна.  Тухайлбал, анхан шатны шүүх дээр 50 мянган доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган долларын авилга авдаг” гэж телевизийн ярилцлагад орохдоо хэлж байв. Уг ярианы дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бүх шүүгчийн хөрөнгө орлогын  мэдүүлгийг ил болгож мэдээлсэн бөгөөд уг мэдээллээс өнөө АТГ-ээс шалгагдаж эхэлсэн Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр хөрөнгө орлогоороо тэргүүлсэн юм.

Өмнө прокуророор ажиллаж байсан  шүүгч Ч.Хосбаярын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зарлигаар  2015 онд  Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан. 

Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын  жилийнх нь орлого  248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Мөн тэрбээр  5 автомашинтай, дөрвөн орон сууцтай.  Land rover 1, Range rover 1, Toyota  Highlander 1, Nissan Murano 1 буюу нийт таван автомашинтай хэмээн мэдүүлжээ.  Харин гэр бүлийнхэн нь орлого нь 75759.04 төгрөг байгаа юм.
 
Харин шүүгч Н.Хангалын хувьд жилийн өмнө хөрөнгө орлого нь тэрбумаар үнэлэгдэж байсан бөгөөд энэ хөрөнгөө тайлбарлаж чадахгүй байгаа тул шалгах ёстой гэсэн мэдээлэл тухайн үед нэлээн шуугиан тарьсан билээ. ШЕЗ-ийн дарга Н.Лүндэндорж ч “500 шүүгч дотор тэрбум төгрөгтэй шүүгч байж болдоггүй юмуу” гэж хэлээд олон нийтийн дургүйг хүргэсэн юм.

Тэгвэл дээрх зургаан шүүгчийг шалгаж эхэллээ гэсэн мэдээллийн мөрөөр зарим нэг нь өөрийгөө үгүйсгэж, арьсаа хамгаалж эхэлжээ. Тухайлбал “АТГ-аас ямар ч мэдээлэл ирээгүй. Нэг ч удаа дуудаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн гэх мэдээлэл гаргаж нэр төрд халдаж худлаа ташаа мэдээлэл гаргаж тарааж байна” гэжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй