Д.Оюунхорол: Тендерийн хуулийг шинэчлэх шаардлагатай

2019-02-19

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг өнөөдөр /2019.02.19/ Төрийн ордонд боллоо.


УИХ-ын нэр бүхий гишүүд санаачилж, Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулж, Засгийн газраас дэмжжээ. Тиймээс хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэж, батлуулахаар ажиллаж байгаа юм байна. Хуулийн төслийн талаар өмнө нь олон нийтийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд тендер зохион байгуулах, үнэлгээний комиссын үнэлгээ, тендерт ялагдсан компани нь шүүхдэж, төрийн худалдан авах ажиллагааг гацаадаг байдал сүүлийн хэдэн жил үргэлжилж буй. Зөвхөн 2018 онд төрийн худалдан авах ажиллагааны 30 хувийн санхүүжилтийг олгож, үлдсэн 70 хувь нь буцаагдсан байна. Энэ нь төрийн худалдан авах ажиллагааг саатуулж, бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явааг харуулж байгаа гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Гэхдээ аж ахуй нэгжүүдийн төлөөллийн зүгээс болон УИХ дахь ажлын хэсгийн зүгээс энэ хуулийг Засгийн газар эргүүлэн татаж, шинэчлэн боловсруулж оруулж ирэх ёстой гэж үзэж байгаагаа тодотгосон юм.

Түүнээс гадна тендерт оролцож буй компаниуд ялагдсаныхаа дараа шүүхэд хандаж, шүүхийн маргаан жил гаруй үргэлжлэх тохиолдол байдаг. Тиймээс хэрэв тендерт оролцсон компани маргаан үүсгэхээр бол тендерийн үнэлгээний нэг хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг байршуулах зэрэг хариуцлагын асуудлыг нэмэлт, өөрчлөлтөд тусгажээ.

Хуулийн хэрэгжилтийг баталсан өдрөөс нь хэрэгжүүлж, энэ хаврын бүтээн байгуулалтын ажил эхлэхээс өмнө бэлтгэл ажлыг хангах шаардлагатайг хууль санаачлагчид тодотгож байсан юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийт 23 удаа нэмэлт, өөрчлөлт оруулж байсан бөгөөд энэ удаад 24 дэх удаагаа нэмэлт, оруулах гэж байгаа боловч үндсэн зорилго, амьдрал дээр тулгардаг асуудлуудаа шийдвэрлэж чадахгүй байна гэдгийг хэлэлцүүлэгт оролцогчид онцолсон. Хэлэлцүүлгийн үеэр яам, агентлаг бодлого биш тендер зохион байгуулах ажилд ихэнх цагаа зарцуулж байгаа учраас төрийн худалдан авах ажиллагааг зохион байгуулах тусгай агентлаг бий болох шаардлагатай гэдгийг ч хэлж байлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол ахалж, өнөөдрийг хэлэлцүүлгийг удирдан зохион байгууллаа.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ОЮУНХОРОЛ: Худалдан авах ажиллагааны газрыг татан буулгасан нь алдаа байсан

Засгийн газраас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар миний бие ажиллаж байгаа. Манай ажлын хэсэг Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөлд нэмж тусгах олон асуудал байна гэж үзэж байгаа. Харамсалтай нь, өргөн барьсан төслөөс гадуурх зохицуулалтуудыг нэмж оруулах боломжгүй учраас шинэчилсэн найруулгын хэмжээнд ярилцах шаардлагатай байна. Тиймээс энэ хуулийн төслийг Засгийн газарт буцааж шинэчилсэн найруулгын хэмжээнд боловсруулан оруулж ирэхийг шаардах, эсвэл УИХ-ын гишүүд өөрсдөө өргөн барих гэсэн хоёр хувилбарын аль нэгийг сонгоно гэсэн бодолтой байна. Тендер хариуцлагагүй зохион байгуулсан төрийн албан хаагчтай хэн яаж хариуцлага тооцдог байх нь тодорхойгүй байна. Зөрчлийн тухай хуулиас теднерийн сонгон шалгаруулалтын зөрчлийг аваад хаячихсан. Энэ мэт алдаа байгаа учраас засч залруулах шаардлагатай байна.  Мөн бага үнийн саналаар тендерийг сонгон шалгаруулдаг тогтолцоог бүхэлд нь өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн гол нь мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй, ТЭЗҮ-ээ боловсруулсан, тухайн ажлыг үнэхээр хийх чадвартай багт нь өгдөг байх ёстой. Гэтэл үүнийг хэвээр хадгалахаар хуулийн төслөө оруулж ирсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Тендертэй холбоотой хардлага нийгэмд маш их бий. Үүний цааана авлигал байна гэж үздэг. Тендер авдаг томоохон компаниудын бүлэглэл бий болсон. Энэ компаниуд ямар ч ажил хийхгүй дундаас нь хувь аваад суудаг. Жинхэнэ ажил хийж байгаа аж ахуйн нэгжид нь болоод тендерийн үнийн дүнгийнх нь 70 хувь л очдог. Энэ компани нь өөрөө бас ашиг олох хэрэгтэй болно. Ингэхээр төсвийн хөрөнгө оруулалт үр дүнгүй урсч, бүтээн байгуулалтын ажил чанаргүй болж байна. Мөн тендерийн маргааныг шуурхай шийдвэрлэдэг байх хэрэгтэй. Зарим оролцогч нь тухайн тендерээ хүчингүй болгох зорилгоор гомдол гаргаад орхичихдог тухай ярьж байгаа. Тиймээс аль аль талыг нь хариуцлагажуулахын тулд энэ заалтыг оруулсан гэж ойлгосон. Томоохон аж ахуйн нэгжүүдийг шантаажилж, авлига авахын тулд гомдол гаргадаг гэсэн мэдээлэл ч байдаг. Тендерийн хуульд өмнө нь 23 удаа өөрчлөлт оруулж байсан. Одоо 24 дэх удаагаа өөрчлөлт оруулах гэж байгаа хэрнээ үндсэн агуулгыг нь өөрчлөхгүй гээд сууж байгаа учраас ажлын хэсэг хариуцлагатай хандана. Түүнээс гадна яамдууд тендер зохион байгуулж байгаа нь буруу гэж үздэг. Өмнө нь тендер хариуцсан агентлагтай байсан. Гэвч энэ агентлагийг л татан буулгачихвал бүх тендер тойрсон асуудал байхгүй болох юм шиг ойлгоод татан буулгаж яамдуудад нь хариуцуулсан. Энэ нь алдаа болсон. Тиймээс үүнийг төрийн захиргааны байгууллага нь дагнаж гүйцэтгэх нь зүйтэй юм байна гэж үзэж байгаа.

САНГИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА С.НАРАНЦОГТ: Тендерт оролцсон компани шүүхэд хандвал тодорхой мөнгөн дүнг байршуулна

-Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хаврын бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь зохион байгуулахын тулд ээжлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагатай байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулган зарлавал энэхүү хуулийн төслийг оруулж, батлагдсан өдрөөс нь мөрдөх болов уу гэж бодож байна. Одоо тулгамдаж байгаа тодорхой хэдэн асуудлаа тусгаж, ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Одоогийн нэмэлт өөрчлөлтөд орж байгаа онцлох зүйлүүд нь дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх, тендерт оролцсон компани хуулийн байгууллагад хандсан бол тендерийн үнэлгээний тодорхой хувийг  байршуулах буюу үндэслэлтэй гомдол гаргах боломжийг гаргах зэрэг чухал өөрчлөлтүүд орж байгаа. Сүүлийн үед үндэслэлгүйгээр гомдол гаргах, хариуцлага хүлээдэггүй, цаг хугацаа алддаг учраас илүү хариуцлагын механизмыг нэмэлт, өөрчлөлтөд оруулж өгсөн.

ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭРГЭДЭХ ҮНДЭСНИЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЗӨВЛӨЛИЙН АЖЛЫН АЛБАНЫ ДАРГА А.ЭНХЦЭЦЭГ: Тендерийн ченжүүдийг цэгцэлнэ

-Тендерийн хуульд дотооддоо үйлдвэрлэсэн аж ахуй нэгжийн бараа, бүтээгдэхүүнийг импортоор авахыг хориглох заалт байдаг.  Энэ заалтыг хэрэгжүүлэхийн тулд худалдан авалт хийхдээ импорт,  дотоодын бүтээгдэхүүнийг нэгтгэсэн зохицуулалтаар явж ирснийг салгаж байгаа. Өөрөөр хэлбэл, дотоодын, импортын гэдэг асуудлыг тусад нь суулгаж байгаа. Чанар стандартын шаардлага хангасан барааны жагсаалт болох 185 нэр төрлийн барааг Засгийн газраас удахгүй батлуулах гэж байна. Энэ батлагдвал тендерийн хуулийн ерөнхий  гэрээний дагуу 1 болон түүнээс дээш гурван жил хүртлэх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан авч болно гэдэг заалт хэрэгжих боломж бүрдэх юм. Энэ нь ажлын байр тогтвортой хадгалах, дотоодын бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, дотоодын компаниуд төрийн худалдан авалтад оролцох боломжууд нэмэгдэх боломжтой юм. Түүнээс гадна үнэлгээний хорооны дүгнэлтийг шилэн болгох, тухайн аж ахуй нэгжийг оролцуулах эсвэл мэргэжлийн холбоодыг оруулах зэрэг үнэлгээний хорооны шалгалтыг чанаржуулах шаардлагатай. Мөн судалгаагүй, зураг төсөвгүй барилга барих компанийг тендерт оруулдаг. Гэтэл үүнээс болж 70 хувийн боломж алдагдаж, төрийн худалдан авалтын 70 хувийн санхүүжилт буцаагдаж байгаа нь улсын төсвийн үр ашиггүй төлөвлөлтийн тод жишээ юм.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй