Булган аймагт гарсан гэмтлийг засч, тоггүй сумдыг эрчим хүчээр хангажээ

2019-02-19

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд 110-ын өндөр хүчдэлд гэмтэл гарч, гэмтлийн улмаас Хөвсгөл Мөрөн хотын зарим сумд тоггүй болоод байсан. Улмаар Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ, Эрдэнэт, Булган, Хөвсгөлөөс ажлын хэсэг, мөн ЭХЯ-ны шуурхай ажлын хэсэг гаран, Булган аймгийг зориод байсан. Ажлын хэсэг шуурхай ажилласнаар өнгөрсөн шөнийн 03.40 гэмтлийг бүрэн засч дуусварласан байна. 

Гэмтлийн шалтгаан нь газардлагын хамгаалалтаар тасарсан байжээ. 

Тиймээс ажлын хэсэг дараах арга хэмжээнүүдийг шуурхай авч ажилласан байна.

  • Алтай-Улиастайн Эрчим Хүчний Систем /АУЭХС/-ээс Есөнбулаг таван дизель, “Тайшир” УЦС хоёр турбингенератор ажиллаж 6.3 МВт ачаалалтай ажиллаж, Улиастай дэд станцыг тэжээх арга хэмжээг цаг алдалгүй авсан.
  • Мөрөн хотод дизель явуулж Дулааны сүлжээний I контурыг эргүүлж байсан.
  • АУЭХС: Есөнбулаг дизель станц дээр нэг дизель нэмж нийт 6 дизель ажиллуулсан. 20:45 цагт “Тайшир” дэд станцаас 35 кВ-н Улиастай агаарын шугамыг залгаж Улиастай хотын онцгой хэрэглэгчдийг тэжээв.
  • ЦДҮС: 110 кВ-н Булган-Мөрөнгийн агаарын шугамд гурван бригад үзлэг хийсэн. Хөвсгөл аймгийн 17, Завхан аймгийн 12 сум, Говь-Алтай аймгийн 4 сум тус тус хүчдэлгүй болоод байсан.
  • ЦДҮС: 03:23 цагт 110 кВ-н Булган-Мөрөн агаарын шугамын гэмтлийг засварлаж дууссан тул залгаж Хөвсгөл аймагт хүчдэл өгөв. 03:29 цагт 110 кВ—н Мөрөн-Тэлмэн агаарын шугамыг залгаж Завхан аймагт хүчдэл хүчдэл өгөв. 04:35 цагт Тайшир УЦС-ыг Төвийн бүсийн нэгдсэн системтэй зэрэгцээ аж ажиллагаанд тус тус ажиллагаанд оруулж, Эрчим хүчний салбарын хамт цаг алдалгүй түргэн шуурхай ажиллажээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй