С.Мөнхчулуун Ерөнхий сайдын босгыг давсангүй, одоо хэн бэ?

2019-02-18

 Үүрэг гүйцэтгэгчийг эс тооцвол Нийслэл хот даргагүй өвөлжөөд одоо хаваржиж байна. НИТХ-аас олонхийн санал авч Хотын даргаар сонгогдоод байсан С.Мөнхчулууныг Ерөнхий сайд У.Хүрэлсүх батламжлахгүй гэдгээ өнгөрөгч Баасан гарагт албан ёсоор илэрхийлж, энэ тухай албан бичгээ НИТХ-ын дарга С.Амарсайханд хүргүүллээ. Уг албан бичигт ““НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ.

Нэгэнт Ерөнхий сайдын шалгуурыг давж чадаагүй болохоор С.Мөнхчулууны хувьд хотын даргын суудал холдоод явчихаж байгаа нь энэ.

Ерөнхий сайдын энэ шийдвэртэй  зэрэгцээд дараагийн хүн хэн бэ гэсэн асуулт  хөвөрч эхэллээ. Хүлээлттэй байсан С.Мөнхчулууныг нэгэнт батламжлахгүй гэдэг нь тодорхой болсон учир одоо хотын даргыг тодруулах процедур шуурхайлж мэдэх юм.  

УИХ-ын гишүүн, нийслэлийн МАН-ын дэд дарга Х.Нямбаатар өнгөрөгч Баасан гарагт  "Нийслэлийн Засаг дарга хэзээ томилогдох вэ" гэсэн сэтгүүлчийн асуултад “Ирэх долоо хоногт буюу хоёрдугаар сарын 22-нд НИТХ хуралдана" гэж хариулжээ. “Хэрэв Ерөнхий сайд батламжлахаас  (С.Мөнхчулууныг) татгалзвал тав хоногийн дотор ИТХ хуралдаж дараагийн хүний нэрийг дэвшүүлнэ“ гэдгийг мөн тодотгосон байх юм.

Ном журмаараа бол  одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах ёстой болж байна. Харин энэ удаад шинээр сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайд тав хоногийн дотор батламжлах хуулийн хугацаатай юм.  Х.Нямбаатар гишүүний хэлснээс харвал  энэ долоо хоногийн Баасан гарагт ИТХ хуралдаж нэр дэвшигчээ тодруулах нь бараг тодорхой болж байна.

Харин дараагийн хүн хэн байх вэ гэдэг нь анхаарал татсан асуудал болж ардаа асуултын тэмдэгтэй хэвээр байна. МАН-ын Удирдах зөвлөлөөс дэмжигдсэн С.Амарсайхан санал хураалтад бүдэрсэн болохоор түүний нэрийг дахин дэвшүүлэхгүй биз ээ. Түүний оронд одоогийн үүрэг гүйцэтгэгч Ногоон хөгжил, агаарын бохирдлыг бууруулах асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан илүү боломжтой байж мэдэх юм. ИХТ-ийн дотор түүнийг дэмжигчид цөөнгүй бий гэх юм билээ.

Өөр нэг боломжит хувилбар бол Хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийг гэлцэж байна. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хүчтэй дэмжиж байгаа гэх мэдээлэл ч бий. Т.Гантөмөрийн хувьд хотын ажлыг мэдэхийн дээдээр мэдэх нэгэн. Тэр Баянзүрх дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа дүүргээ цэцэрлэгжүүлж, тохижуулах тал дээр ихээхэн чармайлттай ажиллаж олонд танигдсан нэгэн билээ.  Одоо хотын Ерөнхий менежер, нийслэлийн хамаг сайн муутай зууралдаж байгаа хүн.

Хотын даргад анхаасаа эхлээд яригдаж байгаа хүний нэг нь МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан юм. Тал талын дэмжлэгтэй гэдгээрээ тэр НИТХ дээр өвдөг шороодохгүй гараад ирэх боломж хамгийн боломжит хувилбар гэдэг нь тодорхой.

Хотын дараагийн  даргад нэр нь бүдэг бадаг дуулдаад байгаа өөр нэг “Амар” бий. Тэр бол  Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанаа юм. Ерөнхий сайд асан С.Баяр, С.Батболд нар МАН-ын дарга У.Хүрэлсүхтэй Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий Консул Л.Амарсанааг хотын даргаар томилуулах асуудлыг ярилцсан  гэх мэдээлэл бий. Гэхдээ түүнд хотын ажлын туршлага гэх үгүй байх.

Ер нь дарийн утаа үнэрлэж үзээгүй цэрэг гэдэг шиг хотын аль нэг шатанд ажиллаж байгаагүй хүн Нийслэлийн Засаг дарга болбол ажилтайгаа танилцах гэсээр байгаад л үлдэж буй жил гаруйн хугацааг өнгөрөөнө. Дорвитой шийдвэр ч гаргаж чадахгүй гэдэг нь тодорхой.

Урь унаж, ус гэсэх цаг ирж байна. НИйслэлээ нэн даруй даргатай болгохгүй бол бүтээн байгуулалт  бүтэлгүйтэж,  2020 оны сонгуулийн  хувь заяа төөрч будилж мэднэ гэдгээ эрх баригчид эрх биш сэхээрч  сэрж байгаа байлгүй дээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй