Энэтхэгийн анхны хурдан галт тэрэг эхний аяллынхаа замд эвдэрчээ

2019-02-18

Энэтхэгийн инженерүүдийн бүтээсэн анхны хурдан галт тэрэг анхны аяллынхаа замд эвдэрсэн байна. Дөнгөж урд өдөр нь ерөнхий сайд Нарендра Моди нээлтэд нь оролцсон галт тэрэг Баасан гарагт Варанаси хотоос нийслэл Дели рүү буцах замдаа эвдэрч, нийслэлээс 200 орчим километр зайтай Чамрола өртөөнд зогссон байна.

Энэтхэгийн Төмөр Замын яамны мэдээлснээр хурдан галт тэрэгний сүүлийн дөрвөн вагон нь гадны хүчний нөлөөгөөр бусад хэсэгтэйгээ холбоо тасарсан тул зогсоохоос өөр аргагүй болсон гэж шалтгааныг тайлбарлажээ.

Хурдан галт тэрэг зогссоны дараа гэмтлийг засаад аяллаа үргэлжлүүлсэн гэж мэдээлсэн байна.

Ванда Бхарат Экспресс нэртэй уг галт тэрэг Делигээс Варанаси хүрээд буцаж явсан юм. Ченнай хотод үйлдвэрлэсэн “хагас хурдан” ангилалд багтах галт тэрэг 160 км/цаг хүртэл хурдлах чадалтайг албаны мэдээлэлд дурдсан байна.

Нарендра Модигийн санаачилсан “Make in India” хөтөлбөрийн хүрээнд тус улс анхны хурдан галт тэргээ үйлдвэрлэсэн нь энэ юм. “Энэ бол Энэтхэгийн хүч чадлын бэлгэдэл. Бид сүүлийн дөрвөн жил хагасын хугацаанд Энэтхэгийн төмөр замыг өөрчлөн шинэчлэхийн төлөө шаргуу ажилласны үр дүнд Ванда Бхарат Экспресс бий боллоо” гэж Нарендра Моди нээлтийн үеэр хэлж байжээ.

Хурдан галт тэрэг нь 1,128 хүний багтаамжтай, Делигээс Варанаси хүртэл 750 км зайг найман цагт туулж байгаа юм.

Бусад галт тэрэгнүүд энэ зайг 11 цаг гаруй хугацаанд туулдаг. Өнгөрсөн долоо хоногт тус улсын төмөр замын асуудал хариуцсан сайд Пиюш Гояал шинэ галт тэрэгний хуурамчаар хурдасгасан дүрс бичлэгийг нийтэд тараагаад шүүмжлүүлж байв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй