Экс ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв?

2019-02-15

Экс Ерөнхийлөгч юуны учир яаран гарч ирэв

Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эргэн ирэлт увайгүй, намбагүй, жудаггүй байв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  өнгөрөгч амралтын өдрүүдэд Эрдэнэт үйлдвэртэй холбоотой материалуудтай нэг бүрчлэн танилцаж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгөв. Гэтэл үүнээс хоёрхон хоногийн дараа Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цөөн хэдэн сэтгүүлчидтэй хамт гэнэт гараад ирэв.

Нөгөө л тогтсон заншлаараа улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавих хэрэгтэй гээд л урсгаж өгч байгаа харагдах. Түүний уран үгийг өмнө нь сонсож байгаагүй нэгэн бол Монгол Улсад үлдсэн сүүлчийн шударга хүн гэж хармаар...

Харамсалтай нь экс Ерөнхийлөгч өөрт ашигтай байх бүх зүйлсийг улсын орны эрх ашиг гэх танил үгээр халхлан нийтэд хүргэдэг. Иймээс ч түүний энэ удаагийн мэдээлэл дайран дээр давс нэмнэ гэгч болов. Найман жилийн хугацаанд  Элбэг хүүгийн үгэнд “хууртсан” ард түмэн түүнийг таатай хүлээж авсангүй. Цахим орчинд экс Ерөнхийлөгчийн шууд бичлэгийг үзэж дургүйцлээ илэрхийлсэн бүх хүнийг тэрбээр худалдагдсан хэмээн буруутган, доромжилж суув. 

Ингэтлээ чичлүүлэн барин гарч ирсний шалтгаан нь хэд хэд. Үүний нэг нь Эрдэнэтийн 49 хувь. Эрхэм Ерөнхийлөгч Эрдэнэтийн 49 хувийн асуудал өндрөө авах бүрт ёс юм шиг гарч ирдэг. Өмнө УИХ-ын чуулганы хуралдаанд өөрийн биеэр орж, хүний өмчийг булааж авах гэж байна хэмээн өндөр дуугаар “зандарсан”. Тухайн үед 49-ийнхний талын улаан хамгаалагч болон ийнхүү парламентын индэр дээр “том дуугарсан.” 

Тэгвэл энэ удаа ЗГХЭГ-ын дарга С.Оюун-Эрдэнэ Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой баримтуудыг нягтална гэх мэдээлэлтэй зэрэгцэн ийнхүү гарч ирлээ.

Мэдээж энэ бол экс Ерөнхийлөгчийн эмзэг цэг. Учир нь түүнд Эрдэнэтийн 49 хувийг төрд өгөхгүйгээр хамгаалж үлдэн, хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгөнд эзэн суух том мөрөөдөл бий.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй