ЧУУЛГАН: Г.Занданшатарыг УИХ-ын даргаар томиллоо

2019-02-01

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Гомбожавын Занданшатарыг УИХ-ын даргаар сонгохыг 71.4 хувиар дэмжлээ. УИХ-ын даргаар сонгогдсон Г.Занданшатарт УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тамгыг нь гардуулж өглөө.

Г.Занданшатар: Шударга ёс дээр нэгдсэн эв санааны нэгдлийг эрхэмлэн ажиллана

УИХ-ын даргаар томилогдсонтой холбогдуулан Г.Занданшатар үг хэллээ.

Тэрбээр "Энэ их итгэл найдварыг өндөр үүрэг, их хариуцлага гэж хүлээн авч байна. УИХ-ын гишүүд ээ, бидэнд итгэл хүлээлгэж сонгосон сонгогчид оо, төрийн бүх эрх мэдэл ард түмний мэдэлд байна. Сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулж эрхээ эдэлнэ гэж Үндсэн хуульд тусгасан. Та бид Үндсэн хуулийн зарчмыг дагаж мөрдөж, төрийн элч төлөөлөл байх үүргээ биелүүлэх учиртай. Бид ард түмний хүсэмжлэлт, нийгмийн хэрэгцээт шаардлагад үндэслэж, гурван асуудлыг баримтална.Ард түмэн шударга ёсыг хүсч байна. Шударга ёс нийгмийн хэрэгцээ захиалга болж байна. Монголын төрд хууль дээдлэх ёс, хариуцлагын тогтолцоо ноёлж, тэр нь шударга хэрэгжиж байж төрд итгэх ард түмний итгэл сэргэнэ. УИХ-ын даргын хувьд Шударга ёс дээр тогтсон эв санааны нэгдлийг манлайлан ажиллана. Бид Монгол Улсын эрх ашгийг хэсэг бүлгийн эрх ашгаас ямарт дээгүүр тавьж ажиллах ёстой.

Чинээлэг дундаж давхрагыг дэмжсэн нийгмийг цогцлоон бүтээх нь Үндсэн хуулийн зорилт мөн. Ардчилсан Монгол Улсын төлөө хүчээ нэгтгэхийг уриалж байна. Төр түвшин түмэн амгалан байх болтугай" гэлээ.

Хуралдааны үеэр гишүүд түүнд амжилт хүсч үг хэлэхийн зэрэгцээ намын хагарлын дараа УИХ-ын даргаар ажиллах учир гишүүдийг эв, нэгдэлтэй байлгах чиглэлд илүү анхаарч ажиллахыг хүсч байсан юм.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Та намтараа буруу бичсэн байна

Та Эдийн засгийн ухааны магистр профессор болох боломжгүй. Та намтартаа бичсэн энэ асуудлаа тайлбарлах хэрэгтэй. Хэлбэр хөөсөн, худлаа байж болохгүй. Би хэн нэгтэй ашиг сонирхлын зөрчил, хамаарал байхгүй. Нэгдүгээр улс орны эрх ашгийг баримталж ажилладаг. Би сургуулиа төгсөж ирээд одоогийн ХҮДС-д ажиллаж, судалгааны ажлуудад оролцож явсан хүн. ОХУ-ын Байгалийн эдийн засгийн сургууль эхлээд хүндэт профессори, дараа нь профессор цол өгсөн. Энэ цол бол холбогдох журмын дагуу сургууль минь өгсөн цол.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Хууль хяналтын байгууллагын удирдлагыг солихгүй бол зайлуулна шүү

Шинэ цагийн улстөрч гэдгээр нь би Г.Занданшатарыг дэмжинэ. 70-аад онд төрсөн улс төрд залуу үеийн төлөөлөл гэж харж байна. шинэ цагийн улстөрч гэдэг утгаар нь дэмжинэ. Уг нь сайн залуу. Гэхдээ Т.Бадамжунай, Б.Хурц хоёртой дэндүү ойр шүү. Эндээс хол байгаарай. МАНАН бүлэглэлээс хол байгаарай. Эрхэм журмын нөхөр минь битгий ийм зүйл хийгээрэй. МАНАН бүлэглэлийг эсрэг тэмцэх үеэр жагсагчдын аюулгүй байдлыг хангах талаар та үнэхээр сайн ажилласан явдалд талархаж байгаа. Иргэд олон түмэн биднээс эрс өөрчлөлт хүсэж байна. Бүх баялаг ордуудаа хулгайд алдчихаад байна. Монголын төрд маш сайн Их хурлын дарга байна гэж итгэж дэмжинэ. “Эрдэнэт”-ийн 51 хувиа алдчихлаа. 49 хувиа бас алдах нь ээ. Баялагтаа эзэн байлгаасай гэж үзсэн учраас Засгийн газар таныг дэмжсэн гэж бодож байгаа. Салхитын мөнгөний ордыг авч чадсан шигээ шударгаар ажиллаарай. Шударга бусын хонгил бий болгосон хүмүүсийг үтэр түргэн зайлуулахын төлөө ажиллаарай.Өчигдөр би Ерөнхий сайдтай уулзахад таныг дэмжээд өгөөрэй зоригтой ажиллаж байгаа шүү гэж хэлсэн. Таниас би зоримог ажиллахыг хүснэ. Хууль хяналтын бүх удирдлагуудыг солиорой. Харин авлигач нартай нэгдэх юм бол удахгүй зайлуулна шүү.

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Ерөнхийлөгч намайг олигархи гэсэн

УИХ-ын дарга бол ҮАБЗ-ийн гишүүн. Гэтэл ҮАБЗ-ийн гишүүн Х.Баттулга гэж хүн болчимгүй үйлдэл хийж байна. Байгаль орчин, хүнс хөдөө ахуйн байнгын хорооны хуралдаан дээр байнгын хорооны даргыг хууль ярилаа гэж загналаа. Өчигдөр дөрвөн байнгын хорооны даргыг хүлээж авч уулзаад, "чи нэг сонгогдсон олгархи" гэлээ. Хамтарч ажиллах асуудал дээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Ор үндэсгүй хүн гүтгэх юм. “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” гэж гүтгэлээ. Ийм хүнтэй та хамтарч ажиллах нь. Ерөнхийлөгч бид хоёрын тухайд нэг тойрог дээр өрсөлдсөн. Та энэ хүнд дөрлүүлээд явж болохгүй шүү. Баянхонгорын хоёр хүн хоорондоо эвтэй байх ёстой. Баянхонгорчууд төрийн эрх барьж байх үедээ хуйвалдсан гэдэг үгийг бид сонсохыг хүсэхгүй байгаа. Хэн нэгний нөлөөнд автахгүйгээр, хуулиар зохицуулж хамтдаа ажиллах ёстой шүү.

Л.Болд: Намрын чуулганы хугацааг сунгах хэрэгтэй

Мөн УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы хугацаа хоёр сар гаруйн хугацаанд гацсан учраас намрын чуулганы хугацааг сунгах шаардлага бий. Цаашлаад ээлжит бус чуулган зарлах хэрэгтэй гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэдэгт эргэлзэж байна

Г.Занданшатар хувь хүнийхээ хувьд их зөөлөн хүн. Хүний үгээр ажиллах уу, өөрийн үгээр ажиллах уу гэж эргэлзээд байна л даа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг ярьсныг хэвлэлээс олж харлаа. Баялгийг ард түмний өмчид шилжүүлэх талаар хүн бүхэн ярих боллоо. Хэлэхэд гоё үг. Би ч гэсэн өгчихмөөр байна. Гэхдээ нэг хүнээс хураагаад нөгөө рүү нь шидэх чинь өмчийг нь өгч байгаа хэлбэр биш шүү. Ерөнхийлөгчийн боловсруулж байгаа хуулийг нэн яаралтай Их хурал руу оруулж ирж хэлэлцмээр байна. Би ард түмэн баялгийн өмч байх ёстой гэдэгт санал нэгддэг. Гэхдээ талцуулж болохгүй. Сонгуулийн хууль батлагдах уу, Намуудын тухай хуулийг та нэн тэргүүнд оруулж ирж чадах уу.

Ийнхүү УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан түр завсарлалаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй