МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулна

2019-01-30

УИХ-ын өчигдрийн нэгдсэн хуралдаанаар М.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Харин түүний албан тушаалыг хэн залгамжлэх вэ гэсэн таавар таамаг нийгэмд хэдийнээс эхлээд байгаа билээ. Ямартай ч цаг хугацааны хувьд цагаан сарын өмнө УИХ-ын дараагийн даргыг томилно гэсэн мэдээлэл байгаа юм.

Харин өнөөдөр эрх баригч МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж УИХ-ын даргад хэний нэрийг дэмжихээ хэлэлцэхээр болжээ. Удирдах зөвлөлийн хурал 14.00 цагаас  товлогдоод байгаа бөгөөд энэ хурлын дараа УИХ дахь МАН-ын бүлэг нь үргэлжлүүлэн хуралдаж нэр дэвшигчийнхээ асуудлыг хэлэлцэхээр болжээ.   

Ингэж өнөөдөртөө багтаж нэр дэвшигчээ тодруулж, бүлэг дээрээ санаа оноогоо нэгтгэсний дараа маргааш буюу Пүрэв гарагт  Төрийн байгуулалтын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар  УИХ-ын дараагийн даргын томилгоог  хэлэлцэж шийдвэрлэхээр товлоод байгаа ажээ.

УИХ-ын шинэ даргад Хууль зүйн сайд Ц.Нямдорж, Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан гэхчлэн нэр яригдаж байгаа. Харин эдгээрээс  Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нар илүү магадлалтай гэсэн  мэдээлэл байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй