"Сар шинийн баяраар ЭМНЭЛГҮҮДИЙН ачаалал эрс нэмэгддэг"

2019-01-30

Монгол түмний уламжлалт баяр болоход 10 хүрэхгүй хоног үлдлээ. Сар шинийн баярын өдрүүдэд томуу, томуу төст өвчин, хоол болон архины хордлого, гэдэсний халдварт өвчин зэрэг өвчлөлүүд эрс нэмэгддэг. 

Тиймээс бид эмнэлгүүдийн ачаалал болон цагаан сарын үеэр ажиллах цагийн хуваарийн талаар тодрууллаа.

 САР ШИНИЙН БАЯРААР ХАЙР ХҮНДЛЭЛЭЭ ИЛЭРХИЙЛЖ ЗОЛГОХДОО НЭГНИЙГЭЭ ҮНСЭХГҮЙ БАЙХЫГ УРИАЛЖ БАЙНА

ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний зохицуулагч эмч Б.Бат-Амгалан

-Одоогийн байдлаар танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Ажлын өдөр 150-200 хүүхэд, амралтын өдөр 250-280 хүүхэд үйлчлүүлж байна. Эдгээрийн ихэнх хүүхдүүд нь амьсгалын замын халдвартай, өндөр халуурсан хүүхдүүд хандаж байна.

-Удахгүй сар шинийн баяр болох гэж байна. Сар шинийн баяртай холбоотойгоор ямар өвчлөлүүд нэмэгддэг талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан, хүмүүсийн хөл хөдөлгөөн ихэсдэг учраас амьсгалын замын халдвар болон хоол боловсруулах замын хямралууд ихсэх хандлагатай байдаг. Мөн эцэг эхчүүдийн хараа хяналт суларснаас хүүхдүүд эм, химийн бодис, ахуйн хэрэглээний зүйлс уух, гадны биет залгих гэх мэт эрсдлүүд маш ихээр гардаг. Тийм учраас сар шинийн баяраар эцэг эхчүүд хүүхэддээ тавих хяналтаа сайжруулж, хүүхэд өвдсөн тохиолдолд дур мэдэн эм уух биш эмнэлэгийн байгууллагад хандахыг зөвлөж байна. Түүнчлэн уламжлалт баяраар бид бүхэн хайр хүндлэлээ илэрхийлэхдээ золгож нэгнийгээ үнсдэг уламжлалтай. Сар шинийн баярын үеэр агаар дуслын болон амьсгалын замын халдвар ихсэх хандлагатай байгаа учир дээрх зан үйлдээ анхааралтай хандах шаардлагатай байгааг бас онцолмоор байна. 

-Баярын өдрүүдэд танайх хэвийн ажиллах уу?

-Сар шинийн баярын өдрүүдэд манай эмнэлэгийн яаралтай тусламжийн тасаг 24 цагаар ажиллана.  Мөн нэмэлтээр төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг ажиллуулна.

-Яаж урьдчилан сэргийлэх ёстой юм бол?

-Нэн түрүүнд гадуур бага явах, гадуур гарсан тохиолдолд байнга маск зүүх хэрэгтэй. Мөн гар ариутгах уусмалыг хоёр цаг тутам хэрэглэх, гэрийнхээ агаарыг байнга цэвэршүүлж, чийгшүүлэх /чийгтэй цэвэрлэгээ хийх/, хоол хүнсэндээ онцгой анхаарах, хоёр процентын содын уусмалаар ам амны хөндийг байнга зайлж цэвэршүүлж байх хэрэгтэй.

-Хоёр процентын содын уусмалыг гэрийн нөхцөлд яаж бэлддэг юм бол?

-200 мл буцалсан бүлээн усанд жижиг амны халбага сода хийгээд л хоёр процентын содын уусмал болчихно.

-Сар шинийн баярын өдрүүдэд танай эмнэлгийн ачаалал хэр нэмэгддэг вэ?

-Энгийн үеэ бодвол нэмэгдэх хандлагатай байдаг. Тэр ч утгаараа манайх одооноос эхлээд томуугийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 

Харин дараа нь бид ГССҮТ-ийн ЯТТ-ын тасгийн эрхлэгч П.Баярсайхантай уулзаж зарим зүйлийг тодруулсан юм. 

САР ШИНЭЭР АЙЛЧИН ХИЙЖ БАЙГААД НОХОЙНД ХАЗУУЛСАН ХҮМҮҮС ИХ ИРДЭГ

ГССҮТ-ийн ЯТТ-ын тасгийн эрхлэгч П.Баярсайхан

-Танай эмнэлгийн ачаалал хэр байна вэ?

-Сар шинийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд манай эмнэлгийн ачаалал нэмэгддэг. Тухайлбал, бага насны хүүхдүүд хөлдөх, халуун тос, буцалсан усанд түлэгдэх тохиолдлууд эрс нэмэгддэг. Мөн ах дүүсээрээ нийлж нэг машинд даац хэтрүүлж сууснаас үүдэж, гэр бүлээрээ гэмтэж бэртэх, амь насаа алдах, архидан согтуурснаас үүдэж гэмтэж бэртэх, хөлдөх гэх мэт тохиолдлууд гарч байна. Мөн жолооч нар маань техник хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохгүй бол хол замд машин эвдэрснээс үүдэн хөлдөх тохиолдлууд их ирдэг. Тиймээс нийт иргэддээ анхаарал болгомжтой байхыг уриалж байна. 

-Сар шинийн баярын өдрүүдэд танай эмнэлгийн ачаалал нэмэгддэг үү?

-Битүүнээс шинийн 5-ны хооронд 2017 онд 12300, 2018 онд 13400 орчим хүн манай эмнэлгийн хүлээн авах тасгаар үйлчлүүлсэн. Жил бүрийн үзлэгийн тоог харьцуулахаар жилээс жилд өссөн үзүүлэлттэй гарч байгаа. Тэр дундаа ахуйн осол, авто осол, нохойнд хазуулах, осгох гэх мэт тохиолдлууд нэмэгддэг. 

-Жил ирэх тусам өсч байгаа шалтгааныг та яаж харж байна вэ?

-Нийслэлд ирж суурьшиж байгаа хүмүүсийн тоо, санамсар болгоомжгүйгээс үүдсэн ахуйн осол, архидалт гэх мэт хүчин зүйлүүд голчлон нөлөөлж байна.

-Баярын өдрүүдэд танайх яаж ажиллах вэ?

-Манайх бүх баяраар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилладаг. Хүлээн авах, эхо, дүрс оношилгоо бүгд 24 цагаар ажилладаг.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй