2019-01-29
Сонин хачин
Роберт Уадлоу бол дэлхийн хамгийн өндөр хүн билээ.
1918 оны хоёрдугаар сарын 22-нд Америкийн Нэгдсэн улсын Иллинойс мужийн Альтон хотод төрсөн түүнийг хүмүүс “Альтоны аварга биет”, “Иллинойсын аварга биет” хэмээн хочилдог байжээ.
Тэрээр ердөө найман насандаа л ааваасаа өндөр болон, сургууль нь түүнд зориулж тусгай ширээ тавьдаг байв. 1936 онд Альтоны ахлах сургуулийг төгсөхдөө Роберт 2м 54см байсан юм.
Ахлах сургуулиа төгсөөд Шөрлеф коллежид хуулийн чиглэлээр сурч байсан тэрээр ердөө хорин хоёрхон насандаа унтаж байхдаа өөд болжээ. Түүнийг сүүлд хэмжиж үзэхэд 2м 72см өндөр, 199 кг жинтэй байжээ.
Хэрэв Роберт амьд байсан бол түүний өсөлт цаашид ч үргэлжлэх байсан аж.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд