Япон аварга Кисеносатогийн "Даахийг ирэх намар үргээнэ"

2019-01-23

Мэргэжлийн сүмо бөхийн 72 дахь ёкозүна Кисеносато зодог тайлсанаа Хацү башёгийн 4 дэх өдөр зарласан билээ. Япончуудын хүсэн хүлээсэн Кисэносато аварга гэмтлийн улмаас олон башё өнжиж, тэмцээний дундаас гарсаар эцэст нь зодог тайлахаар шийдвэр гаргасан юм. Тэрбээр ирэх есдүгээр сарын 29-нд Рёогикү Кокүгикан ордонд зодог тайлах ёслолоо хийхээр товлосон байна.

Кисэносато аварга "Тагоноүра" дэвжээндээ туслах оякатагаар ажиллах бөгөөд Арасой хэмээх нэртэй болжээ. Түүний сүмо бөхийн холбооны анхны ажил нь хоёрдугаар сарын 9-нд Кокүгикан ордонд болох NHK телевизийн нэрэмжит тэмцээн аж. Кисеносато хэдийгээр ёкозүна цолтон байсан ч гэсэн хамгаалалт, аюулгүй байдлын хэсэгт ажиллаж эхлэх юм байна. Тэрбээр ёкозүна цолтойгоор 36 даваа авсан нь анти рекорд болж байна.

Кисеносато дээд зиндаанд 2, макүшита зиндаанд нэг түрүүлсэн бөгөөд 800 удаа давж, 496 удаа өвдөг шороодож, 97 барилдаан өнжжээ. 2002 оны гуравдугаар сард анхныхаа барилдааныг хийсэн ба 17 жил барилдсаны эцэст зодог тайллаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Японы үндэсний каратэгийн тэмцээнд Монгол охин түрүүллээ
Д.Эрдэнэчимэг: Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах эрхзүйн орчин бүрэн бүрдсэн
"Зүүнбаян рефайнери" компанийн байгаль сүйтгэсэн торгуулийг прокуророос ХЭРЭГСЭХГҮЙ болгожээ
Нийслэлчүүдийн хэрэглээний усны үнэ тавдугаар сарын 1-нээс нэмэгдэнэ
TIMES: “HUAWEI”-н тухай баримтыг ТТГ-аас Лондонд шилжүүлж өгчээ
Д.КёкүшюзанБатбаяр нарын хэд хэдэн хүнийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэргээр шалгаж байгаа ажээ
Газар доорх цэнгэг усны ордыг уул уурхай болон үйлдвэрийн зориулалтаар ашиглахыг хориглохоор хуульд тусгажээ
Д.Жавхлан, М.Амарболд хоёр дээд шүүхэд ханджээ
Пүрэв гарагийн ажлын цагийг 10:00-19:00 болголоо
Хашаандаа тоглож байсан нэг настай хүүхдийг харалгүй дайрч амь насыг нь хохироожээ
Хоёр төрсөн өдөр
ФОТО: Инстаграм дахь төгс зургуудын НУУЦЫГ дэлгэжээ
Түймрийн голомтод сэлфидсэн дарга олны шүүмжлэлд өртөв
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт шейрлээрэй хүмүүсээ…
Ц.Шаравжамц гавьяатын хүү шилдэг үзүүлбэр үзүүлэв
2020 он гэхэд 2,185,264 иргэнийг хепатитийн В, С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд бүрэн хамруулна
Автомашинаараа айлын байшин дайрч, нэг хүний амь хохироожээ
ОХУ, Хойд солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ?
Баянхонгорт таван настай хүү, гурван метр гүнтэй худагт унаж амиа алджээ
Бяцхан гоц авьяастан Б.Бат-Энэрэлийн танил амьдрал