Самурайн ёсон “Бушидо” 

2016-01-19

Япон үндэстний аж төрөх арга ёс, ёс зүйн цогц болсон энэ “бяцхан дэвтэр” барууны ертөнцөд англи хэлээр 1889 онд хэвлэгдэжээ.

 

Нитобэ Иназо (1862-1933)-гийн энэ номыг орчуулж 2007 онд хэвлүүлсэн  Дэлэгийн Төмөрбаатар “Бушидо гэдэг нь Буши (самурай, цэрэг дайчин) нарын ажил амьдралдаа мөрдөх До (зарчим, зам ,мөр,арга ёс) гэсэн үг болохыг тайлжээ. “Бушидо” ном Ёс зүйн цогц,  Шударга ариун чанар, Эр зориг, Нинжин сэтгэл, Эелдэг зан, Бодит үнэн , Нэр төр, Урвашгүй сэтгэл, Самурайн хүмүүжил, Өрийгөө эзэмдэх урлаг, Эмэгтэйчүүдийн хүмүүжил зэрэг 17 бүлэгтэй, өврийн дэвтэр, халаасны ном шиг овор хэмжээ багатай ч Япон үндэстний туулсан түүх, амьдралын их туршлага, оюун ухаан, сэтгэл санааны сор дээжийг хураан цогцлоосон, өргөн агуулгатай,  ухаарч, бодож бясалгаж уншихаас өөр арга үгүй сонин бүтээл юм.

Зохиогч“Бушидог төрүүлж төлөвшүүлсэн нийгмийн нөхцөл байдал аль хэдийнээ арилж үгүй болсон ч Бушидо бол нүдэнд харагдах гарт тэмтрэгдэх дүр төрх үгүй, тийм хэрнээ ёс зүйн ертөнцийнх нь “үнэр анхилам” нь одоо ч бидэндээ хүчирхэг нөлөөгөө хайрласаар байгаа билээ” гэж тэмдэглэжээ.

(Нитобэ Иназо.Бушидо.УБ.2007.Д.Төмөрбаатарын орчуулга.х 23) Япон хүний зүрх сэтгэлд сийлэгдэн үлдэж, үеийн үед амьдрах ухааных нь чиг зүгийг заасаар ирсэн Бушидо Буддын шашнаас эхтэй юм байна. Нитобэ Иназо “Буддын шашин нь “сэтгэлийг байнгад амирлуулан, бүхнийг хувь заяанд даатгах” хэмээсэн энгийн мэдрэмжийг Бушидод суулгасан билээ. Энэ бол“зугатах аргагүй хувь тавиланг амар тайван дагах”, “аюул болон гай зовлон нүүрлэхэд огт сандралгүй тайван байж, амьдралын төгсгөлд гутралгүй, үхлийг амгалан угтах” гэсэн сэтгэл юм”(мөн тэнд.33) гэж тэмдэглэснийг өнөө цагт олон талаас нь эргэцүүлэн бодууштай.

Буддын шашин, Күнзийн сургаал, “үгээр илэрхийлэхийг давсан сэтгэлгээний бэлчирт бясалгалын ачаар өөрийгөө олох хүмүүний чармайлт” болдог Зэн болон Шинто шашны үзэл номлолын агуулга Бушидод гүнзгий туссан байдаг. Эзэн хаант ёсыг баримтлагч(1850-иад оны үеийн, гадаадынханд эх орноо нээхийг эсэргүүцэгчдийг Японд эзэн хаант ёсыг баримтлагчид гэж нэрийдэж байжээ) нэгэн “Шударга зөв зан чанартай байх гэдэг нь... хүний биед араг яс байдагтай төстэй зүйл, Яс үгүй бол толгой ч их биедээ зөв суурилж чадахгүй. Үүнтэй адилаар, хүнд авьяас, эрдэм байгаад ч зөв ариун байж чадахгүй бол хөл дээрээ “зогсож” чадахгүй. Эв хавгүй...байсан ч шударга зөв байж чадах юм бол буши болоход хангалттай”(мөн тэнд.т.45) гэж өгүүлж байна. Шударга зан авир үйлдэл ариун сэтгэлээс ундаргатай, зөв амьдарна гэдэг бол шударга байна гэсэн утга тайлалтай болж байгаа юм. Номонд “Эр зориг,Тэвчээр, Хатан зориг, биеэ барих чадвар, Айхыг үл мэдэх” зэрэг сэтгэлийн чанарууд самурайн сэтгэл зүрхийг ихэд догдлуулдаг, хамгийн  их хүндлэл хүлээсэн эрхэм чанарууд”(мөн тэнд.т.51) байсныг тэмдэглэсэн байна.  Сэтгэлийн хат, тэвчээр, ёс суртахууны эр зориг хоёр махан биеийн тэсвэр тэвчээрийг дотроос нь хатааж ширээж байдаг болов уу. “Хамгийн баатарлаг хүн бол хамгийн уян зөөлөн байдаг, хайрыг хамгийн ихээр агуулсан хүн бол зориг зүрхтэй байдаг” гэж өгүүлжээ. Монголчууд бид ээжийгээ л зөөлөн эелдэг хүний төлөөлөл болгон ойлгож шүтэн биширдэг. “Жинхэнэ Эелдэг зан гэдэг бол бусдын сэтгэлийг өөртөө төсөөлөх сэтгэл, бусдыг ойлгох сэтгэлийн гадаад илрэл бөгөөд зөв бүхэнд хандах хүндлэл, түүнчлэн нийгмийн байр сууринд хүндэтгэлтэй хандахтай утга дүйнэ” гэж тодорхойлжээ. Атаархаж жөтөөрхөх, бардамнаж сагсуурахаас хол эелдэг зангийн дээд хэлбэр хайранд ойртож очно гэнэ. ”Үнэнд үлгэрийн хүч бий, үнэн бол алив бүхний язгуур”(мөн тэнд.т.81) гэж өгүүлснийг уншихаар өнөөгийн монгол хүн үнэнээс ихэд холдоод байх шиг, үнэн бүдэгэрч, худал хуурамч олшроод эхлэхээр л амьдрал ч учир утгагүй болоод ирэх шиг болдог нь үнэн үү гэсэн асуулт гарах юм. Нэр төрийн мэдрэмж бол хүн чанарын гол баримтлал, бидний хүн чанарын минь үнэлгээ юм гэдгийг Бушидо ухааруулдаг. Нэр төрийн мэдрэмж ичих сэтгэл, тэвчээр, хүлцэл, уужим сэтгэл зэрэгтэй хүйн холбоотой. Германы төрийн зүтгэлтэн Бисмарк “хувь хүний урвашгүй сэтгэл нь Герман үндэстний гайхамшигт эрхэм чанар юм” гэж өгүүлж байсныг зохиогч бахархан ишилжээ. Эх орноосоо, найз нөхдөөсөө, хайр сэтгэлээсээ, өөрөөсөө гээд олон янзын урвалт байж болох ч аль нь ч монгол цэргийн нэр сүрийг гутаах шившигт үйлдэл болно. Барууны зарим оронд эмэгтэй хүний эрхэмлэдэг зан ааш авирын онцлогийг дурдаад Бушидо“сул дорой байдлаасаа өөрийгөө чөлөөлөн, ихэд хүчтэй, ихэд зориг зүрхтэй, эрчүүдтэй эн зэрэгцэх хатан зоригт эмэгтэйг” (мөн тэнд.т.157) эрхэмлэж магтдаг гэжээ. Өнөөгийн монгол эмэгтэйчүүд эрдэм боловсрол, хүн чанар, эр зориг, тэсвэр хатуужлаараа эрчүүдээс ч зарим талаараа хол түрүүлэх болсныг улс төр, бизнес, эрүүл мэнд, боловсрол, зэвсэгт хүчний эгнээнд алба хашиж яваа эмэгтэйчүүд бэлхнээ нотолж буй.

                                                            Философийн ухааны доктор (Ph.D) Б.Галиндэв

..                                                       

                                

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй