2019-01-21
Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаагийн шийдвэрээр өчигдрөөс (2019.01.20) эхлэн Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилладаг төрийн албан хаагчдын автомашиныг Төрийн ордны авто зогсоолд байрлуулахыг хориглолоо.
Ингэснээр дээрх 3 байгууллагын нийт 600 гаруй ажилтан ажил үүргээ хэвийн гүйцэтгэх, ажлын цагаа бүрэн ашиглах, албан ажил гүйцэтгэхдээ хэрэглэх туслах хэрэгслээ эзэмших, ашиглахад нь хүндрэл учирч байна гэж УИХ-ын Тамгын газраас үзэж буй аж.
Тиймээс ажлын нөхцөл, зайлшгүй шаардлагыг харгалзан үзэхийг хүссэн албан бичгийг УИХ-ын Тамгын газраас Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга П.Батаад хоёр удаа явуулж, хэлтэс, алба, ажилтнууд удаа дараа санал хүсэлтээ илэрхийлжээ. Гэвч асуудал шийдэгдэхгүй явсаар хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлжээ.
УИХ-ын Тамгын газраас илгээсэн албан бичгүүд:
Эх сурвалж: Parliament.mn
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд