Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна

2019-01-18

Монголчуудын хувьд эрэлттэй байдаг Сөүл, Бээжин чиглэлийн нислэгт чөлөөт өрсөлдөөн бий болгох бодлогын баримт бичгийг 2018 оны зургаадугаар сард УИХ баталсан билээ. 

Энэхүү бодлогын баримт бичиг батлагдсаны дараа Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны хэлэлцээрт/одоо мөрдөгдөж буй/ өөрчлөлт оруулах асуудал хүлээгдсээр байсан юм. 

Тэгвэл ЗТХЯ-ны Агаарын тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгч Д.Мягмарсүрэн болон ИНЕГ-ын зарим удирдлага тэргүүтэй төлөөлөгч энэ өдрүүдэд БНСУ-д ажиллаж байна. 

Агаарын харилцааны хэлэлцээр нь Засгийн газрын хуралдаанаар батлагдсанаар эцэслэгддэг бөгөөд Солонгост ажиллаж байгаа төлөөлөгчид Улаанбаатарт ирсэн хойноо тодорхой мэдээлэл өгнө гэж ИНЕГ мэдээллээ. 

Тодруулбал, ИНЕГ-ын өгсөн мэдээллээр "Энэ удаад хоёр талаас агаарын харилцааны хэлэлцээрт ямар өөрчлөлтүүд оруулахаа харилцан тохиролцож байгаа гэж хэлж болно.

Түүний дараа Засгийн газрын хуралдаанаар орж улмаар хоёр улсын Засгийн газар хэлэлцээрээ байгуулж дууссанаар бүх зүйл тодорхой болно гэсэн үг.  Өөрчлөлтийн тухайд олон асуудал байгаа бөгөөд энэ дотроос мэдээж хүмүүсийн хамгийн их сонирхдог агаарын тээвэрлэгчийг хоёр талаас нэмэгдүүлэх, нислэгийн тоог нэмэгдүүлэх, үнэ тариф буулгах зэрэг асуудал орж байгаа" гэв. 

Энэ тухай ЗТХЯ-наас ирэх долоо хоногт хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл өгөх хүлээлт байна. 

Монгол, Солонгосын агаарын харилцааны гэрээг шинэчлэх асуудлын талаар Солонгосын хэвлэлүүд аль хэдийнээ мэдээлээд эхэлжээ. Солонгосын хэвлэлийн мэдээллүүдэд Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн давтамжийг нэмэгдүүлж суудлын тоо 1,448 байснаас 2,500 буюу 70 хүртэл хувиар нэмэгдүүлэх ингэхдээ шинээр авиа компаниудын үйлчилгээг нэвтрүүлэх, Монгол, Солонгосын суудлын тоог тэнцүүлэх зэрэг шийдвэр гарч байгаа талаар мэдээлжээ. 

Энэ чиглэлийн нислэгт бусад авиа компаниудыг оруулах, нислэгийн тоо нэмэгдүүлсэнээр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзний үнэ хамгийн багадаа 20 орчим хувиар буурах боломжтой гэж холбогдох албаны хүмүүс өмнө нь мэдээлж байсан. Хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд Монголоос Солонгосыг зорих мөн транзит нислэг хийх иргэдийн хувьд нислэгийн олдоц нэмэгдэх, үнэ буурах төдийгүй, Монголд ирэх жуулчдын тоо нэмэгдэх хүлээлт байгаа билээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй