2019-01-18
Мэргэжлийн боксын дунд жингийн Дэлхийн шилдгүүдийн нэг болох Мексик тулаанч Канело Алварес ээлжит бүс хамгаалах тулаанаа хийхээр болжээ. Энэхүү өрсөлдөөн нь үзэгчдийн хүсэн хүлээж байсан Даниель Жэкобсийн эсрэг хийх тулаан байх аж.
Өчигдөр хоёр боксчны төлөөлөгчид албан ёсны уулзалт хийж, тулааны тохиролцоонд хүрсэн бөгөөд тулааныг энэ оны 5-р сарын 4-ний өдөр хийхээр урьдчилсан тов гаргажээ. Гэхдээ аль хотын ямар цэнгэлдэхэд тулааныг хийх эсэхээ шийдээгүй байна.
Мексик залуугийн хувьд сүүлийн үед форм тун сайн байгаа. Казахстаны шилдэг тамирчин Геннади Головкинтой хоёр удаа дараалан тоглож нэг тэнцэж, нэг хожсон тэрээр хамгийн сүүлд Их Британийн Роки Филдингийг хүнд цохилтоор буулган авсан байна.
Өдгөө мэргэжлийн боксын 70 кг жинд WBA, WBC холбооны Дэлхийн аваргын бүсийг эзэмшиж байгаа Канело мэргэжлийн замналдаа 54 тулаан хийгээд байгаагаас 51 ялалт, 2 тэнцээ, 1 ялагдалтай байгаа. Харин түүний энэ удаагийн өрсөлдөгч АНУ-ын тамирчин Даниель Жэкобс IBF холбооны аварга цолыг эзэмшиж байгаа. 31 настай тэрээр 37 тулаанаас 35 ялалт, 2 ялагдалтай гарч ирээд байгаа шилдэг боксчин билээ.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд