Кисэносато аварга зодог тайлна

2019-01-16

Кисэносато аварга зодог тайлна

Шинэ оны эхний башёг гурван унаагаар эхлүүлсэн Японы мэргэжлийн сүмо бөхийн их аварга Кисэносато зодог тайлах шийдвэр гаргажээ. Энэ тухай түүний дэвжээний багш Тагоноура өнөөдөр өглөө /2019.01.16/ албан ёсоор мэдэгдлээ. Кисэносато нь  өмнөх 10 башёны есийг нь дуусгаж чадалгүй дундаас нь орхисон бөгөөд энэ удаагийн башё түүний хувьд шийдвэрлэх башё байсан юм. Энэ удаагийн башёд 50 хувийн амжилтаа үзүүлж чадахгүй байх эсвэл өмнөх башёнуудын адил дуусгаж чадалгүй дундаас нь орхих юм бол шууд зодог тайлуулах талаар Сүмо бөхийн холбооноос сануулж байсан ч ийнхүү эхний гурван өдөр дараалан унасан Кисэносато өөрийн шийдвэрээ гаргажээ.

Дэвжээний багш Тагоноура мэдэгдэлдээ “Би түүнийг их аварга цолонд хүртэл явсанд үнэхээр баяртай байна. Тэр бүх хүчээ дайчлан зүтгэсэн ч түүний их аварга цолтойгоор барилдсан хоёр жил дэндүү хурдан өнгөрлөө” хэмээн дурдсан байна.

Өдгөө 32 настай их аварга Кисэносато нь анх 2002 оны гуравдугаар сард сүмо бөхийн ертөнцөд хөл тавьж, хоёр жилийн дараа буюу 2004 онд дөнгөж 18 насандаа дээд зиндаанд барилдах болсон юм. Ингээд 2012 онд озэки цолонд хүрч, 2017 онд аварга цолыг хүртсэнээр 1998 оноос хойш энэ цолонд хүрсэн анхны Япон сумоч болж чаджээ. Аварга цол хүртсэнийхээ дараа цээжиндээ бэртэл авсан нь түүний карьерийг өндөрлүүлэх шалтгаан болсон байна.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй