2019-01-09
1990-ээд оны сүүлчээр Хуанжу Гэг нэртэй телевизийн олон ангит кино гарч эхэлсэн нь үзэгчдийг байлдан дагуулж чадсан. Энэхүү кино Хятадын түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй киногоор шалгарч, монголчууд ч тэр шуурганд өртөж байсан цаг саяхан. Тус киноны нэгдүгээр бүлэг 1998 онд гарч, маш их амжилт авчирч гол дүрийн жүжигчид нь ч олонд танигдсан юм. 1999 онд 48 ангитай хоёр бүлэг нь гарсан бөгөөд өмнөх бүлгээсээ ч илүү хөгжилтэй, сонирхолтой болсон билээ. Харин 2002 онд гарсан гуравдугаар бүлэгт өмнөх ангиудад тоглосон жүжигчид ихэнх нь тоглоогүй юм. Хэдийгээр Хуанжу Гэг-3 нь өмнөх хоёр бүлгийнхээ амжилтанд хүрч чадаагүй ч чамгүй амжилт олсон. Тэгвэл тус киноны гол дүрийн жүжигчид болох бидний мэдэх Хуанжу гэг, Тавдугаар агь нар саяхан нэгэн киноны нээлтэнд ийнхүү тааралджээ. Тэд олон жилийн дараа яг л хэвээрээ байна шүү.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд