2019-01-08
Улаанбаатар хотоос Замын-Үүд чиглэлд явж байсан хот хоорондын том оврын автобус өнөөдөр /2019.01.08/ 06.00 цагт Замын-Үүд сум руу орох төв хаалгыг мөргөж, ноцтой осол гаргажээ. Ослын улмаас хоёр хүн нас барж, 30 орчим хүн гэмтсэн байна.
Цагдаагийн байгууллага ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар ажиллаж байгаа аж. Тодруулбал, жолооч хурд хэтрүүлэв үү, эсвэл зүүрмэглэсэн үү, техникийн бүрэн бус байдлаас болсон уу зэргийг нягтлан тогтоохоор ажиллаж байгаа юм.
Мөн гэмтсэн хүмүүс одоо Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгт эмчийн үзлэгт орж, эмчлүүлж байгаа бөгөөд үүний дараа галт тэргээр Улаанбаатар хотод авчрах юм байна.
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд