Г.Угалзцэцэгийг хятадууд “худалдаж” авахыг хүсчээ

2019-01-07

Г.Угалзцэцэгийг хятадууд “худалдаж” авахыг хүсчээ

Хэдхэн хоногийн өмнө БНХАУ-д зохион байгуулагдсан “Бодибилдинг, фитнессийн олон улсын аварга шалгаруулах тэмцээн”-д дэлхийн гурван удаагийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт тамирчин Г.Угалзцэцэг түрүүлж, охин М.Мойлоо нь “Бикини модель” төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Баргийн хүний сонирхож хичээллээд байдаггүй бодибилдинг, фитнессийн спортод сэтгэл зүтгэлээ зориулан хөдөлмөрлөж яваа, ердөө л 30 гаруйхан настай мэт харагдах энэ булчинлаг эмэгтэй хэдийнэ дөчин насны босго давсан гэхэд та итгэх үү. Эрүүл чийрэг, эрч хүчтэй, басхүү гоо үзэсгэлэнтэй харагдуулж чаддаг энэ спортод охиноо хүртэл уруу татсан тэрбээр саяхан нэгэн нууцыг задаллаа. Энэ талаараа Г.Угалзцэцэг “Хятадад болсон олон улсын тэмцээнд оролцоод гэртээ ирлээ. Хятад улсад дэлхийн тал хүн ам амьдарч байна. Сүүлийн үед хүн амын 70 хувь нь фитнессээр хичээллэх болсон, дээр нь дэлхийн баячууд Хятадаас төрөх болсон бөгөөд зөвхөн баян байх биш эрүүл бас сайхан бие хаатай байхыг илүүд үзэх болсон. Гэвч Хятадын дасгалжуулагч, тамирчдын увьд түвшин доор байгаатай холбогдуулан Монгол Улсаас тамирчин, дасгалжуулагч авах хүсэлтэй байгаагаа удаа дараа мэдэгдэж байгаа билээ.

Хятадын зүгээс Монгол багш нарт эхний жилд сарын гурван сая, цаашлаад 15 хүртэлх сая төгрөгийн цалин өгөх боломжтой хэмээн мэдэгдэж байгаа. Гэвч бас нөгөө талаас, багш нар маань тэмцээн уралдаанд зөвхөн Хятадын нэр дээр оролцох шаардлага тавьж байгаа. Хэрвээ тохиролцоонд хүрвэл өнөөдөр ч гэрээ хийх, багш авах хүсэлтээ илгээгээд байна. Гэвч бидэнд үүнийг бодож үзэх, хэлэлцэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахыг хүсэж байгаа юм. Ингээд бодохоор манай тамирчид, багш нарын түвшин дэлхийн түвшинд дээгүүрт ордог. Манай улсад л энэ спортыг үл тоож байхад өндөр хөгжилтэй орнуудад хамгийн өндөр цалин хангамжийг амлаж байх юм. Миний зүгээс удахгүй Японы талтай хамтарч ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан Монголын бодибилдинг, фитнессийн холбооны тамирчдаа өндөр цалинтай дасгалжуулагчийн ажилд өөр бусад өндөр хөгжилтэй орнууд руу зуучилж эхлэх суурь тавигдаж байгаа юм” хэмээн бичиглэжээ.

Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсгаж яваа эрхэм тамирчныг маань хятадууд “худалдаж” авахыг санаархсан ч, тэрбээр Хятад улсын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд орохгүй гэдгээ ийнхүү илэрхийлжээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

1-5 дугаар ангийн сурагчдад Монгол ёс, хүмүүжлийн хичээл орно
Франц улс юу хүлээж байна вэ?
Тарваган тахлын эсрэг дархлаажуулалт ирэх долоо хоногт орон даяар эхэлнэ
ЗГ: Хөх хот дахь Ерөнхий консулыг эгүүлэн татлаа
NASA-гийн судлах дараагийн сансрын биет нь Санчир гарагийн дагуул Титан байна
“Их 20”-ийн уулзалтын гол дүрүүд
Хөшигийн хөндийн нисэх буудлын менежментийн төслийг Монгол, Японы хамтарсан компани концессоор хэрэгжүүлэхээр боллоо
З.Орхонсүрэн: Цаг алдсаны улмаас хутгалуулсан иргэн цус алдаж, ухаан балартсан байсан
Хүүхдэд өгч болохгүй хориотой эмийн жагсаалт
Залуусыг буруу зүйлд уриалж буй шинэ цагийн ХИП ХОП
Үсчин, гоо сайхны газрууд хэрэглэсэн багажаа халдваргүйжүүлдэггүй зөрчил нийтлэг илэрчээ
Мадурогийн амийг хорлох хуйвалдааныг илрүүлснээ Венесуэлийн засгийн газар зарлажээ
Европ тивд хагас тонн жинтэй шувуу хүмүүстэй зэрэгцэн амьдарч байсныг эрдэмтэд баталжээ
Ж.Ганхуяг: Гарцын тэмдэглэгээг тодотгохын тулд шар хаалгануудыг байрлуулсан
Монголд хар тамхи байнга хэрэглэдэг 708 хүн байна
Наадмын түүхийг гажуудуулсан алдас буюу баримтат үнэн оршвой
Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурлыг Монгол улсад зохион байгуулахаар болов
Европын амьтны хүрээлэнгүүдэд төрсөн хирснүүдийг Руанда руу шилжүүлжээ
Виктория Бекхэм нууцаа ”задаллаа”
"Ираны эсрэг АНУ-ын хоригууд бол эдийн засгийн терроризм"