Нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулжээ

2016-01-19

Эрчим хүчний салбарын санхүүгийн алдагдлыг бууруулах, эрчим хүчний үнэ, тарифыг бодит өртөгт хүргэх, үнэ тарифыг

 

чөлөөлөх эхлэлийг тавих, зах зээлийн жишигт нийцүүлэх тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажилласан. Эрчим хүчний үнэ тарифт зохих зохицуулалтуудыг хийснээр сүүлийн арван жилд анх удаа Эрчим хүчний салбар санхүүгийн алдагдалгүй ажиллалаа.

2015 онд үнэ тарифын уян хатан, олон төрөлт тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор авч хэрэгжүүлсэн томоохон арга хэмжээг дурьдвал:

Эрчим хүчний системийн оргил ачааллыг бууруулах, хэрэглэгчдийн зохистой хэрэглээг дэмжих зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагуудад цахилгааны чадлын тарифыг нэвтрүүлж, системийн оргил ачааллын хугацаанд буюу 17.00-22.00 цагийн хооронд хэрэглэсэн хэрэглэгчийн бодит чадлыг 9000 /төгрөг. Киловатт. сар/ төг/кВт/сар-аар тооцохоор тогтоож байна. Чадлын тарифыг тооцож эхэлснээр эрчим хүчний салбарын борлуулалтын орлого 20.2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн.

Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг хэрэглэгчийн эрчим хүчний үнэд шингээсэн зохицуулалтыг хэрэгжүүлсэн буюу хэрэглэгчийн худалдан авах дэмжих тарифыг шинээр тогтоож мөрдүүллээ. Ингэснээр сэргээгдэх эрчим хүчний үнийн зөрүүгээс Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд дутагдаж байсан 16.0  тэрбум төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр (жилийн дүнгээр)-ийг шийдвэрлэсэн ба Тайшир, Дөргөний усан цахилгаан станцуудын санхүүгийн алдагдлыг 1.3 тэрбум төгрөгөөр бууруулах нөхцөлийг бүрдүүлж чадлаа

Үнэ, тарифын зохицуулалтуудын үр дүнд 2015 оны урьдчилсан гүйцэтгэлээр төвийн бүсийн 5 дулааны цахилгаан станц 2.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ба мөн дүнгээр нүүрсний уурхайн өр төлбөрийг барагдуулжээ.

эх сурвалж:energy.gov.mn

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй