Нисэх онгоцны ослын улмаас амиа алдагсдын тоо 2018 онд өсчээ

2019-01-03

2018 онд нисэх онгоцны ослын улмаас амиа алдсан хүний тоо 2017 онтой харьцуулахад ихээхэн өссөн тухай Нисэх хүчний аюулгүй байдлын сүлжээний газраас мэдээллээ.

Тус байгууллагын тайлангаас үзэхэд өнгөрсөн онд нисэх онгоцны ослын улмаас 556 хүн амиа алдсан байна. 2018 оны аравдугаар сард Индонезид хамгийн аймшигт онгоцны осол болж 189 хүний амийг авч одсон билээ. Харин 2017 онд зорчигч тээврийн нэг ч онгоц осолдоогүй тул дэлхийн түүхэнд хамгийн аюулгүй жилээр шалгарч байв.

Нидерландад төвтэй Нисэх хүчний аюулгүй байдлын сүлжээний газрын мэдээлснээр 2018 онд 15 аймшигт нисэх онгоцны осол гарсан байна. Үүнд:

  • Индонезийн Lion Air компанийн Boeing 737 MAX нисэх онгоцны осол /189 хүн амиа алдсан/
  • Кубад тавдугаар сард болсон осол /112 хүн амиа алдсан/
  • Ираны Загрос ууланд хоёрдугаар сард гарсан осол /66 хүн амиа алдсан/
  • Непалын Катманду онгоцны буудалд гуравдугаар сард болсон осол /51 хүн амиа алдсан/ орж байна.

Тус байгууллагын захирал Харро Рантер хэлэхдээ “Ерөнхий дүр зургаар харвал сүүлийн 20 жилийн хугацаанд энэ салбарын аюулгүй байдлыг хангах ажиллагаанд ахиц дэвшил гарсан. Тухайлбал ослын түвшин өнгөрсөн 10 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй бол 2018 онд 39 аймшигт осол гарах байсан. 2000 он гэхэд л нийт 64 томоохон осол гарч байсан юм” гэжээ.

НИСЭХ ОНГОЦНЫ ОСОЛ БУУРСААР БАЙНА

Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй