2018-12-28
Гонгорын Хайдав нь 1925 онд одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутагт төржээ.Тэрбээр Монголын анхны дуурийн дуучдын нэг, Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор цол хүртсэн агуу нэгэн байлаа.
1933 онд Их Хүрээнд буюу нийслэл хотод бяцхан хүү хөдөөнөөс ирж эрийн цээнд хүрэх үедээ хэвлэлийн үйлдвэрт үсэг өрөгчөөр анх ажиллаж байгаад сайн дурын уран сайханч болж 1947 онд анх зохиогдсон дуучдын уралдаанд оролцож түрүүлснээр дуучин болох зам нь нээгдэж байжээ. Орчин цагийн анхны театр Бөмбөгөр ногоонд жүжигчнээр орохын тулд дөрвөн ч удаа шалгалт өгж байж Ардын зураач Л.Гаваагийн туслах зураач болж байсан.
Монголын шинэ үеийн дууны урлагийн “Загалмайлсан эцэг” хэмээгддэг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Жүжигчин, профессор Г.Хайдав өнөөгийн Соёл урлагийн их сургуулийг байгуулах ажлыг санаачилж 1963 онд Дуурийн театрын дэргэд байгуулж байжээ. Учир нь тухайн үед Г.Хайдав Дуурийн театрт ажиллаж байв. Г.Хайдав нь Монголын урлагт төдийгүй өөрийн урын санд 700 гаруй дууны уран бүтээлийг үлдээгээд буцлаа.
Тэнгэртээ дүүлэн нисдээ... Ум сайн амгалан болтугай...
ЦАГ АГААР
°C/°C
°C/°C
°C/°C
Төстэй мэдээнүүд