Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт ингэж үйлчилнэ

2018-12-28

Баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт ингэж үйлчилнэ

Шинэ жилийн баяр, амралтын өдрүүдэд иргэдийг аюулгүй зорчих нөхцөл боломжийг бүрдүүлж замын цагдаагийн 352 алба хаагч, ХСИС-ийн 200 сонсогч нийт 552 алба хаагч хамгаалалт, зохицуулалтад үүрэг гүйцэтгэж та бүхний амар амгалангийн манаанд ажиллана.

Баярын өдрүүдэд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт дараах байдлаар мөрдөгдөнө. 

  • 2018 оны 12 дугаар сарын 31-ний Даваа гарагт тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөх бөгөөд 1,6-аар төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохгүй.
  • 2019 оны 01 дүгээр сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.
  • 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс дугаарын хязгаарлалт хэвийн мөрдөгдөж эхэлнэ. 

Түүнчлэн шинэ оны нарыг харахаар иргэд нэгдүгээр сарын 1-нд Хийморийн овоо, Дөрвөн уулынхаа овоо болон Багахангай дүүргийг ихээр зорьдог. Энэ үеэр иргэдийг аюулгүй зорчуулах үүднээс мөн алба хаагчид хуваарийн дагуу нэмэгдлээр ажиллах юм. 

Иргэн та шинэ оны анхны нарыг угтан ажил үйлсээ даатгаж, ирэх жилийнхээ хийморь сүлдийг урин дуудахаар гэрээсээ гарахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,  тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж, явганаар гарах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй, хүүхдийг зориулалтын суудалд авч явахыг зөвлөж байна.


Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Энэ сарын 16-нд НӨАТ-ын сугалааны 50 саяын азтаны тохирол явагдана
Ц.Цэрэнболдын тоглосон “THE RISING HAWK” киноны трейлэр цацагджээ
Жигшүүрт гэмт хэрэгтэн эмэгтэйг хатуу шийтгэхийг шаардаж байна
Ерөнхийлөгч төмөр замаа ярьсаар л явна!
Сурвалжлага: Хүмүүжигчдийн сэтгэл тэнийж, хүүхдүүдийнх нь хүсэл биелсэн ӨДӨР
Авлигыг илчилсэн орос сэтгүүлчийн улстөрчдийг давсан ялалт
Хонгконгчуудын эсэргүүцэл: Хятад савраа тат
БНХАУ-ын авлигатай тэмцэх байгууллага Гу Гуо Минийг шалгаж байна
ЗАЛРУУЛГА
Юанийн ханш хурдтай унав
"Нисдэг жаал" Ш.Энхийн-Од
Маргаашийн дотор тээврийн хэрэгслийнхээ татварыг төлөхгүй бол торгууль ногдуулж эхэлнэ
БНХАУ-ын Элчин сайдын яам цаг олгох шинэ журамд шилжинэ
БНСУ-д зорчих иргэдийн анхааралд
Багануурын уурхай тонн нүүрснээс 3000 төгрөг алдаж байна
Дархан чиглэлийн замын ажлын нээлт энэ сарын 17-нд болно
"Өнөр бүл"-ийн галд өртсөн хүүхдийн бие сайжирчээ
С.Жавхлан шинэ намд элсэхээ больсон уу?
Хэрэгтэн шилжүүлэх хуулийг Хонконг эсэргүүцэн жагслаа
Тагнуулчид 6000 гаруй шил архи хууль бусаар нэвтрүүлсэн хятадуудыг илрүүлжээ