Тэргүүн баячууд энэ онд $511 тэрбумыг алдлаа

2018-12-25

Оны эхний хагаст үнэмлэхүй амжилт тогтоосон асар их ашгийг үнэт цаасны давалгаа хамж одсоноос манай гарагийн тэргүүн баячууд энэ онд 511 тэрбум ам.доллараасаа хагацлаа. 

Дэлхийн худалдаа хямарч, АНУ-ын эдийн засаг суларсан нь оны эцсээр зах зээлийг хойш чангаасан тул Bloomberg-ийн тэрбумтны индекст багтдаг 500 эрхмийн нийт хөрөнгө баасан гарагт 4.7 их наяд ам.доллар болж буурав. Хувьцаа худалдан авах сонирхолтой хөрөнгө оруулагч нар баян эрхмүүдийг тэтгэсний ачаар Bloomberg-ийн тэрбумтны өдөр тутмын индекс энэ оны эхээр үнэмлэхүй амжилт тогтоож, 5.6 тэрбум ам.доллар хүрээд байсан юм. 

Энэ онд хөрөнгө нь хамгийн их өссөн Жефф Безосыг хүртэл гай тойрсонгүй. Есдүгээр сард түүний хөрөнгө 69 тэрбумаар арвижиж, 168 тэрбум ам.доллар хүрч байв. Гэвч дараа нь 53 тэрбум ам.доллараар багассан нь Delta Air Lines болон Ford Motor-ын зах зээлийн үнэлгээнээс давсан гарз. Оны эцсийн байдлаар тэрбумтан эрхмийн хөрөнгө 115 тэрбум ам.доллар болоод байна. 

Нэгдүгээр сараас хойш Facebook хямралаас хямрал дамжиж буйтай холбоотойгоор Марк Зукерберг хамгийн их буюу 23 тэрбум ам.долларын алдагдал хүлээв. 

Азийн домог болсон “баяжуулдаг машин” гацсан бололтой, бүс нутгийн 128 тэрбумтан 2018 онд 144 тэрбум ам.доллараасаа саллаа. Нийт 11.1 тэрбумаар шатсан Wanda Group-ын Ван Жяньлин тэргүүтэй Азийн гол гурван хохирогч бүгд БНХАУ-аас тодров. 

Гэхдээ байдал хэцүү байсан ч Азийн тэрбумтны клубт шинэ гишүүд нэмэгдсэн юм. Зарим нь удаагүй ч Bloomberg-ийн тэрбумтны индекст 2018 онд 39 гишүүн шинээр орж ирсэн. 

Ойрх дорнодод бүр ч хэцүү байлаа.

Авлигыг нухчин дарах Саудын угсаа залгамжлах хунтайж Мохамед Бин Салманы кампанит аянд өртөж баривчлагдсан тэрбумтнуудын олонх нь суллагдсан ч хүчирхэг гэр бүлийнхний засаглалаас үүдэлтэй айдас арилаагүй, эдийн засгийг доргиосон хэвээр буй. Вант улсын тэргүүн баян, хунтайж аль валидыг 83 хоног хорьсны эцэст гуравдугаар сард сулласан юм.

Түүний хөрөнгө энэ жил 3.4 тэрбум ам.доллараар багассан байна. Тэргүүн баяны хөрөнгийг 2014 оны оргилдоо тулсан үеийнхтэй нь харьцуулбал бараг 60 хувиар хорогджээ. Саудын баян эрхмүүд дундаас ганц хүн буюу Мохамед Аль Амудигийн хөрөнгө л хорионд байсан хугацаанд нь арвижсан юм.

Түүний эзэмшдэг Шведийн эрчим хүч, үл хөдлөх хөрөнгийн үнэ өссөн нь эд хөрөнгө нь арвижихад нөлөөлжээ. Авлига, хахуулийн хэргээр Мохамед Аль Амудыг шүүх гэж байгааг Саудын Арабын Засгийн газар энэ сард мэдэгдсэн. Хөгжиж буй зах зээлийн доргилтоос үүдэн Африкийн баян эрхмүүдийн хөрөнгө энэ жил 14 хувиар багаслаа. 

Европт ч байдал өөрцгүй. Zara-г үндэслэгч Амансио Ортегагаас эхлээд Италийн экс Ерөнхий сайд Сильвио Берлускони гэх зэрэг Европын олон тэрбумтан эд хөрөнгөө багасахыг харлаа. Европ, Ази тивд зардал нь өсөж, бизнесийн нөхцөл ширүүссэнээс үүдэн ашиг нь буурсан автомашины эд анги үйлдвэрлэгч Continental компанийн хувьцааны ихэнхийг эзэмшдэг Шеффлерийнхэн хамгаас их хохироод байна. 

Латин Америкийн үүрэн холбооны гол операторын хувьцааны дийлэнхийг эзэмшдэг, Мексикийн Карлос Слим мөн л аварга алдагдал хүлээв. Цагтаа дэлхийн тэргүүн баян байсан ноён Слим эдүгээ 54 тэрбумын хөрөнгөөр зургадугаарт ордог боллоо. 3G Capital-ыг үндэслэгч Хорхе Пауло Леманн Латин Америкийн тэрбумтнууд дотроо хамгийн их хохирол амсаж 9.8 тэрбумыг алджээ. Гэхдээ л энэ  эрхэм Бразилын тэргүүн баян хэвээрээ буй.

Оросын тэрбумтнууд хаа очиж гайгүй байна. Газрын тосны үнэ унаж, Украинтай зөрчилдөж, хориг тавиулснаас үүдэлтэй эмзэг нөхцөл баячуудын хөрөнгө дундрахад нөлөөлсөн. Гэхдээ л тус улсын 25 тэргүүн баяны хөрөнгө багахан багасаж, 255 тэрбумаар хэмжигддэг болжээ. Bloomberg-ийн индекст багтдаг 25 орос тэрбумтнаас 16-гийнх нь хөрөнгө 2018 онд буурав. АНУ-аас хориг тавиулсан, хөнгөн цагааны магнат Олег Дерипаска хамгийн их хохирч 5.7 тэрбумаасаа салснаар Bloombergийн дэлхийн шилдэг 500 эрхмийн жагсаалтаас гарлаа.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй