​Цунами, галт уулын дэлбэрэлтээс үүдэн 222 хүн амиа алджээ

2018-12-24

Индонез улсын Сунда хойг орчимд цунами болж 222 хүн амиа алдаж, 800 гаруй хүн гэмтэж бэртжээ. Далайн хар шуурга бямба гаригт эхэлсэн бөгөөд Сумарта, Жава арлуудын орчимд их хэмжээний хохирол учруулсан байна. Цунами үүссэн шалтгааныг эрдэмтэд далай доторх усны эргүүлэг хэт идэвхжиж, Кракатоа галт уул дэлбэрснээс үүджээ. Далай доторх хөрсний нуралтаас үүдэн олон төрлийн чулуулаг гадарга руу түлхэгдэн шуурга үүсэх үндэс болсон аж. Кракатоа галт уул нь Сумарта, Жава хоёр арлын голд оршдог  Тус галт уул нь дэлхийн түүхэн дэх хамгийн өндөр хохирол учруулж байсан сүйрлийн эзэн бөгөөд 1883 онд идэвхжин 36000 орчим хүн амыг хоёр хоттой устгаж байжээ.

 

АНУ-ын Геологийн Судалгааны Төвөөс галт уулын идэвхжилт хараахан буураагүй байгаа учир ахин гамшиг болж болзошгүйг анхааруулаад байгаа юм. Гамшигт өртсөн хотууд аялал жуулчлалын томоохон төв байсан бөгөөд нийт 558 байшин, 9 зочид буудал, 60 гаруй зоогийн газар, 350 завь эвдэрч сүйдсэн байна.

Мөн цунами болох үеэр Сумарта арал дээр амьд хөгжмийн хамтлаг  тоглолтоо хийж байсан бөгөөд 30 гаруй фен, хамтлагийн басс гитарчин, менежер нар амиа алджээ.

Одоогоор иргэд жуулчдыг нүүлгэн шилжүүлэх ажил үргэлжилж байгаа бөгөөд Сумарта арлын албаныхны мэдээлснээр гадаадын иргэд амь насаа алдсан тохиолдол бүртгэгдээгүй байгаа аж.

Индонез улсын газарт нутагт 140 орчим галт  уул оршдог бөгөөд газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд хамаардаг юм. Индонезид 2004 оноос хойш нийт 10 орчим удаа газар хөдлөлт, цунами, галт уулын дэлбэрэлт зэрэг байгалийн гамшиг нүүрлэж, 180,000 орчим хүний амь үрэгдээд байна.

 Эх сурвалж: CNN

 

 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй