Хүүгээ алдсан эцэг, эх Хойд Солонгосоос нөхөн төлбөр шаардав

2018-12-19

Хүүгээ алдсан эцэг, эх Хойд Солонгосоос нөхөн төлбөр шаардав

Хойд Солонгосын чанга хатуу дэглэмтэй шоронгоос "ком"-ын байдалтайгаар гэртээ хүргэгдэн очсоныхоо дараа амьсгал хураасан Отто Уормбирийн эцэг эх Пхеньянаас 1.1 тэрбум ам.долларын нөхөн төлбөр шаардсан байна.

“Америкийн дуу хоолой”-д өнгөрсөн мягмар гаригт мэдээлснээр Уормберийнхний хуулийн багийнхан Хойд Солонгосын дэглэм тэдний хүүг үхэлд хүргэсэн гэж үзэн, нөхөн төлбөрт шаардаж буй үнийн дүн бүхий нэхэмжлэлийг шүүхэд хүргүүлжээ.

Отто Уормбирийн эцэг, эх санхүүгийн болон сэтгэл санааны хохиролд 10 сая ам.доллар, мөн Хойд Солонгосын телевизээр хүүд нь ял оногдуулсныг харснаас хойш маш их шаналж, амьдралын хэв маяг нь өөрчлөгдсөн тул тус бүр 15 сая ам.доллар тус тус нэхэмжилсэн байна.

АНУ-ын Холбооны шүүхэд өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 19-ний өдөр болох анхны хэлэлцүүлэгт Уормбирийнхэн оролцох ажээ. Отто Уормбирийн эцэг эх өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгос олон улсын хууль зөрчиж, хүүг нь хөнөөсөн хэмээн буруутгаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Шүүх хуралд Тафста Их Сургуулийн Флечерын Хууль, дипломатын сургуулийн туслах профессор Ли Сун Юн, Хойд Солонгосын Үндэсний Хорооны гишүүн Дэвид Хаук нар гэрчээр оролцох ажээ.

Хойд Солонгосын тал ямар нэг байдлаар хууль эрх зүйн арга хэмжээ аваагүй байгаа бөгөөд арванхоёрдугаар сарын 14-нд болсон шүүх хурлын өмнөх урьдчилсан хэлэлцүүлэгт оролцоогүй байна.

Виржинийн их сургуулийн оюутан, 22 настай Отто Уормбир 2015 оны арванхоёрдугаар сарын 25-нд жуулчдын группт багтан Бээжингээр дамжин Пхеньянд очсон байдаг. Аялал дуусах өдөр түүнийг зочид буудлын ханан дээрээс ухаалга хуудас урж авсан хэргээр баривчилж, улмаар 15 жил хөдөлмөрийн лагерьт хоригдох ял оноосон юм.

Тэрээр 17 сарын дараа буюу 2017 оны зургадугаар сард “ком”-ын байдалтайгаар суллагдан, эх орондоо буцаж очсоноосоо хойш Цинциннатийн эмнэлэгт зургаан хоногийн турш эмчлүүлж байгаад нас барьсан билээ.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй