Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

2018-12-17

Онцгой байдлын газрын баг тамирчид алтан медалийн эзэд боллоо

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын баг тамирчид аймгийн Биеийн тамир спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвөөс нэг жилийн ойдоо зориулан зохион байгуулсан “Аймгийн аварга шалгаруулах тэмцээн”-д амжилттай оролцож, алтан медалийн эзэд боллоо.

Аймгийн аварга шалгаруулах усан сэлэлтийн тэмцээн нь өсвөр үе, идэрчүүд гэсэн хоёр насны ангилалаар явагдсан бөгөөд дөрвөн төрлийн сэлэлтээр нийт 80 гаруй баг тамирчид оролцон, хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.

Тус тэмцээнд  Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч оролцож, гурван алт,  хоёр мөнгө, нэг хүрэл медалийн эзэд болж, нэгдсэн дүнгээр алтан медаль хүртлээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн дарга, ахмад Т.Сүхбаатар, ахмад М.Ганбаатар, усчин-аврагч Э.Давхарбаяр нар  усан спорт сургалтын төвийн багш, дасгалжуулагчаар ажиллан, олон уралдаан тэмцээнд аймгийн баг тамирчдыг бэлтгэн, амжилттай оролцуулаад байна.

Тухайлбал, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан өсвөр үе, идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд Усан спорт сургалтын төвийн 10 тамирчныг бэлтгэн оролцуулснаас гурван тамирчин  усан спортын 3-р зэргийн болзол, Монголын усан спорт сонирхогчдын холбооны ерөнхийлөгчийн нэрэмжит усан сэлэлтийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 17 тамирчин оролцуулснаас хоёр тамирчин мөн усан спортын 3-р зэргийн  болзлыг тус тус  хангаад байна гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"
“Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл засварлана
Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ
"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"
Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна
Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль