Шалгуулах нь шалгуулаад цагаадах нь цагаадаад нэг талдаа гаръя

2018-12-12

Улс төрд үүссэн хуй салхи санаанд оромгүйгээр зүг чигээ өөрчилж, хурд хүч нь саарах шинжгүй байна. Өчигдөр /2018.12.11/ УИХ-ын нэр бүхий 22 гишүүн бүрэн эрхээсээ сайн дураар түдгэлзэж өөрсдийгөө ЖДҮ-ийн асуудлаар шалгуулахаа мэдэгдсэн нь олон хүний нүдийг орой дээр нь гаргасан явдал болов. Угаас шинэ сэргэг жишиг ийм л байдаг. Энэ лав 2018 оны улс төрийн онцлох шийдлийн нэг болох байх.

Ерөөс  Монголын улс төрд ингэж олуулаа, хэсэг бүлгээрээ бүрэн эрхээсээ сайн дураар татгалзаж байсан нь  үгүй. Бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд өгөөч шалгах гэсэн юм гэсэн прокурорын хүсэлтэд "салаавч" өгөх нь холгүй байдаг хууль тогтоогчид ингэж нэг л нартай өдөр гэнэт гэгээрч, хуулийн байгууллагын үүдэнд сайн дураараа гүйж очих болж байна. Тийм болохоор зарим нэг хүн улс төрийн акц хэмээн харж байгаа байх.  

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Сүүлийн үед ЖДҮ-тэй холбоотой асуудал нийгмийн бухимдал болоод байна” гэж тодотгосон. Энэ үнэн.  УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс үйлдвэрлэгчдэд зориулсан энэ зээлийг авсан нь олон хүний ажлын байр, идэх талхыг булаасан дэндүү ёс зүйгүй үйлдэл байсан.  Тийм болохоор хуулийн байгууллага энэ асуудлыг бүр ёроолд нь тултал шалгаж мухарлах ёстой.  Гэвч ингэж шалгая гэхээр УИХ-ын гишүүний бүрэн эрх хэмээх хана хэрэмтэй тулгардаг. Энэ хана хэрэм угтаа шударга ёсны эсрэг цайз хамгаалалт  болж хувираад байгаа билээ.  

УИХ, Засгийн газар, намын эрх мэдэл бүхий хүмүүс үйлдвэрлэгчдэд зориулсан энэ зээлийг авсан нь олон хүний ажлын байр, идэх талхыг булаасан дэндүү ёс зүйгүй үйлдэл байсан. Тийм болохоор хуулийн байгууллага энэ асуудлыг бүр ёроолд нь тултал шалгаж мухарлах ёстой.

Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан  “Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Түдгэлзүүлэхгүйгээр шалга гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр шалгах гишүүн жирийн иргэн хоёр чинь тэс өөр шүү дээ. Яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Хаана байна тэр шударга ёс” хэмээн гишүүдийг загнах шалтгаан чинь энэ л гишүүдийн өөрсдөдөө тогтоосон хориг шүү дээ.

Харин одоо хууль яриад түдгэлздэггүй бүрэн  эрхээсээ  гишүүд сайн дураараа түдгэлзэх болж байна. Дээрх 22 гишүүний энэ алхам зөв шийдэл байх. Нэр хугарахаас яс хугарсан нь дээр гэж монголчууд ярьдаг. ЖДҮ гэх далдын хар малгай дор толгойтой бүхнийг буруутгаж, эрхэм гишүүдээ нийтээр нь харлуулах нь Монголын хууль тогтоох дээд байгууллагын нэр нүүрийг нэгмөсөн улалзуулж байгаа. Буруу л бол баруун хойд талын хар овоохой гэдэг шиг УИХ-ын гишүүн гэхээр заавал хууль бус зээлд хөл толгой орооцолдсон байх албагүй.

Мэдээж, ЖДҮХС-аас зээл авсан олон гишүүн бий. Тэдний нэр нүүр нийгэмд үндсэндээ ил тод болчихсон. ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн түрүүлж хөтөлсөн хөсгийн араас явах гишүүдийн нэр ус бараг  тодорхой.  Түрүүчээсээ хариуцлага хүлээж байгаа ч  хуулийн байгууллагад сайн дураараа шалгуулах нь хэд бол гэдэг нь эргэлзээтэй.

Тэгвэл дээрх 22 гишүүн гарын үсэг зурж, бүрэн эрхээсээ татгалзаж, хуулийн байгууллагад шалгуулахад бэлэн байгаагаа мэдэгдэж үүнийгээ УИХ-ын Ёс зүйн дэд хорооны дарга С.Бямбацогтод хүргүүлж байгаа юм байна. Тэд өөрсдийгөө шалгуулаад зогсохгүй бусдыг бас ийм жишгээр  шалгуулахыг уриалсан.  Энэ бол дэмжих ёстой асуудал.

УИХ-ын гишүүдтэй холбоотой үнэн худал нь тодорхойгүй олон мэдээлэл явдаг. Энэ өвлийн хувьд тэднийг нэлэнхүйд нь дайрч байгаа үүлэн сүүдэр гэвэл Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас дээр дооргүй их хэмжээний зээл хууль бусаар авсан гэх асуудал.

Гэхдээ тэдний дунд авсан нь ч бий, бас аваагүй нь ч бий. Тийм болохоор бүгдийнх нь духанд “ЖДҮ-чин” гэсэн хаяг шошго наагаад баймааргүй байгаа юм. Энэ ойлголтыг нийгэмд нэг тийш нь ялгаж салгаж, буруу зөвийг нь байх ёстой байр сууринд нь зааглаж өгөх нь тустай. Идсэн нь үүрэнд идээгүй нь ташууранд гэдэг шиг юм болж буруугүй нь шуурганд хамт туугдаад байвал бяцхан хэлмэгдүүлэлт болно.

ЖДҮ-ээс гадна ч гишүүдийн нэр устай холбогдон яригддаг бас бус хардлага, сэрдлэгэ явдаг. Нэгэнт түдгэлзсэнийх энэ мэтийгээ ч нэгмөсөн шалгуулж нэр төрөө цэвэрлэж авчхаад иргэд сонгогчдынхоо өмнө нүүр бардам, харц дээгүүр явах шиг сайхан юм юу билээ.

Тэгээд ч масс хэн нь хэн бэ гэдгийг бүр сайн мэдэж аваг. Буруутай нь хариуцлагаа хүлээг. Ингэж байж л шударга ёс хангагдаж улс төр цэвэршинэ. Өөх ч биш, булчирхай биш болсон Монголын улс төр, улстөрчид хуулийн өмнө сайн муугаараа ялгарч НЭГ ТАЛДАА ГАРАХ нь зүйтэй. Хэдий болтол  телевиз, комьпютер, сошиалийн цаанаас нүүрээ нууж байгаад хэн нэгэн рүүгээ дайрах бэ вэ дээ. Ард түмэн ч үнэндээ үүнийг л хүсч байгаа болов уу.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

БНСУ-ын эмэгтэй тамирчин тэшүүрийн спорт дахь бэлгийн дарамтын талаар ярьжээ
Газар дундын тэнгист 170 цагаач сураг алдрав
Дэлхийн хамгийн өндөр настан таалал төгслөө
Онцгой гавьяа байгуулсан ГУРВАН АЛБА ХААГЧИД 16 сая төгрөг олголоо
Арктик дахь Луугийн сонирхол буюу Хойд туйлыг дамнасан шинэ Торгоны зам
Баянгол дүүргийн настан 225 сая төгрөгийн азтанаар тодорчээ
“Насны хишиг”-ийг өнөөдрөөс эхлэн олгож эхэллээ
Б.Анужин: Намайг дэмжсэн Монголынхоо ард түмэнд баярлалаа
Төрийн ордны авто зогсоолд тээврийн хэрэгсэл байрлуулахыг хориглолоо
Македон улсын нэрний өөрчлөлтийг эсэргүүцэж, олон мянган Грекчүүд жагслаа
Удаан хүлээгдсэн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар нислэгийн тийзний үнийг бууруулах тухай хэлэлцээр хийгдэж байна
Гахайн мялзан өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг хүргүүллээ
НҮБ-ын гурван ажилтан тутмын нэг нь бэлгийн дарамтад өртөж байсан гэжээ
БОКС: Канело Алварес – Даниель Жэкобс нар тулна
Фэйсбүүк Оростой холбоотой 500 гаруй хаягийг хаажээ
Сандра Буллокийн гол дүрд нь тоглосон "Bird Box" кино ч "Netflix"-ийн орлогыг таамагласан хэмжээгээр өсгөж чадсангүй
2018 онд замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил хамгийн их гарчээ
Тэтгэврийн зээлийн хүүг 10 хувь болгон буурууллаа
“Good Price", "Номин" супермаркетууд хугацаа хэтэрсэн бүтээгдэхүүн борлуулж байжээ
Алхалт нь илүүдэл жингээс сэргийлж чадна