Өнөөдөр бензинийн үнэ буурах ӨДӨР

2018-12-07

Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нар /2018.12.04/ нефть импортлогч компаниудын удирдлагуудтай уулзаж, бензин, шатахууны үнийг бууруулахаар тохиролцсон.

Уулзалтын үр дүнд энэ сарын 7-ноос өнөөдрөөс АИ92 автобензины үнэ 100 төгрөгөөр бууруулах бүрэн боломжтой, бууруулна аа гээд шатахуун импортлогчид Төрийн ордноос гарч одсон. Тэдэнтэй уулзсаны дараагаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар арванхоёрдугаар сарын 7-ноос буюу хоёр хоногийн дараа АИ92 бензины үнэ 100 төгрөгөөр буурна. Дараа нь энэ сарын сүүлээр 200 төгрөгөөр буурна гэдгийг ч хэлсэн. Тийм ээ, өнөөдөр шатахуун үнэ буурах өдөр. Итгэж хүлээсэн ардынхаа сэтгэлийг гонсойлгохгүй л байгаасай шатахуун импортлогчид минь. Гадна хүйтний эрч улам чангарч өглөө машинаа асаах гэж үгээ хэлж, байдаг бензинээ барж буй хэдэн муу жолооч нар шатахуун хямдрахыг бараг л шүлсээ залгин хүлээж сууна.

Автобензин хоёр хоногийн дараа хямдарна. Харин автогаз өнөөдрөөс /2018.12.04/ эхлэн 150 төгрөгөөр буураад байна хэмээсэн ч өчигдрийг хүртэл автогаз хуучин үнээрээ буюу 1350 төгрөгөөр худалдагдсаар  өнөөдрийг хүрлээ. "Үнэ хямдарна гэсэн аль вэ" гэхээр "Мэдэхгүй" хэмээн түгээгчид нь толгой сэгсрэх. Өнөөдөр харин бензины үнэ буурах өдөр. Хэрэг эрхлэх газрын даргын үг хөрсөн дээр бууж “Үнээ буулгана гэдэгт итгэж байна” хэмээсэн горьдлого тээсэн “гуйлтын” хариуд нь өнөөх “том толгойтой” шатахуун импортлогчид нь бензинээ хямдруулдаг л байгаа.

Шатахууны үнэ дэлхийн зах дээр өслөө гэх сургаар л нэг өглөө сэрэхэд л үнээ нэмчихдэг. Энэ байдал өнгөрөгч оны хоёрдугаар сард дараа нь есдүгээр сард ч давтагдсан. Хэрэглэгчид хэлсэн үнээр нь хүлцэнгүй ноомой л худалдаж авдаг. Харин одоо дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ 10 орчим хувиар буурах төлөвтэй байгаа аж. Тиймээс шатахууны үнэ буурах бүрэн боломжтой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна. Үнээ нэмэхэд нь дуугуй л авдаг. Одоо харин үнээ буулгахыг дуу нэгтэйгээр шаардмаар байна. Тэд нэмдэг. Бид авдаг. Үүний адил бид шаарддаг. Тэд үнээ хасдаг баймаар байна.

Өнөөдрөөс АИ92 автобензинийг 100 төгрөгөөр хямдруулж авах эрх нь ард түмэнд бий. Үүнийг хэн нэгэн санаанаасаа зохиогоогүй ТӨР хэлсэн. Хэзээ буурна гэсэн  тэр өдрөө үнээ бууруулдаг, хэлээд орхих биш “хөрсөн” дээр буулгамаар байна

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй