Б.Гүнбилэг: Гишүүд УИХ-ыг бойкотолж болохгүй

2018-12-06

 

 

Л.Оюун-Эрдэнэ нарын нэр бүхий гишүүд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг тавьсан билээ. Хэдийгээр УИХ-ын дарга М.Энхболд "Би хууль зөрчөөгүй"  гэж хариу өгч, гишүүдийг Дэгийн хуулийн дагуу хуралдаандаа оролцохыг уриалсан. Гэвч өнөөдрийн чуулганы хуралдаанд гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Болд нар оролцохгүй, чуулганы танхимын үүдэнд "УИХ-ын дарга М.Энхболд огцор" гэсэн бичиг барьж, сандалтай суулт зарлаад байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргын зөвлөх Б.Гүнбилэг:

-Үндсэн хуульд "УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрх дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж болно гэж заасан. Хуульд заасан үндэслэл нь УИХ-ын тухай хуулийн 10.2т Нас барьсан, өөр ажилд шилжих болох бусад шалтгаанаар чөлөөлөгдөх болсныг УИХ хүлээн авсан, хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон гэх эмнэлгийн дүгнэлт гарсныг УИХ хүлээн авсан, ҮХЦ УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг УИХ хүлээн авсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон" бол УИХ-ын даргыг огцруулах үндэслэлтэй. Хуульд үүнээс өөр зүйл заалт заагаагүй. УИХ-ын даргыг хуульд зааснаас өөрөөр огцруулвал энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг. 

Гишүүний ёсзүйг УИХ-ын гишүүн чанд баримтална гэж хуульд заасан. Тиймээс хуульд заасны дагуу огцруулах шаардлагыг тавих ёстой.  Улстөрчид хуульд захирагдах эрхтэй. Гишүүд тухайн хэлэлцэж байгаа асуудалд эсрэг байр суурьтай байгаагаа мэдэгдэж болно. Харин бүх асуудлыг эсэргүүцэж, УИХ-ыг бойкотолж болохгүй гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй