Айлгах оролдлого: Украин пуужин туршив

2018-12-06

Айлгах оролдлого: Украин пуужин туршив

ОХУ, Украины хооронд үүссэн асуудал намжаагүй байна. Украин дайны байдал тогтоосноосоо хойш цэргийн тоног төхөөрөмж туршив. Тус улсын Үндэсний аюулгүй байдал, Батлан хамгаалахын зөвлөлийн тэргүүн Александр Турчинов “Одессийн ойролцоох туршилтын талбайд пуужин туршлаа” гэж мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, үүгээр Азов, Хар тэнгисийн эргийн хамгаалалтыг бэхжүүлэх аж. Энэхүү үйлдлийг ОХУ-ын Төрийн Думын орлогч Андрей Козенко "айлган сүрдүүлэх ээлжит оролдлого" хэмээн нэрлэжээ.

Украины Ерөнхий сайд Владимир Грисман өчигдөр (2018.12.05) улс орны хэд хэдэн бүс нутагт тогтоосон дайны байдлыг цуцлах боломжтой гэж мэдэгдэв. Тэрээр өнгөрсөн лхагва гаригт Киевт сэтгүүлчидтэй уулзахдаа “Хэрэв бидэнд ямар нэгэн аюул заналхийлэл учрахгүй бол дайны байдлаа үргэлжлүүлэх шаардлагагүй юм” хэмээн хэлжээ. Үүнээс өмнө тус улсын Дээд Радын депутат Иван Винник "ОХУ-ын гадаад нөхцөл байдал хэвийн бус байгаа үед дайны байдлаа цуцлахгүй" гэж хэлсэн билээ.

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ОХУ-тай байгуулсан найрамдал, хамтын ажиллагааны гэрээг цуцлах тухай хуулийн төслийг Дээд Радад өргөн бариад байгаа талаар тус улсын парламент дахь Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ирина Луценко мэдээлсэн. Зөвшилцөх хурлын үеэр тэрээр "Парламент дэмжинэ гэж бодож байна” гэж хэлжээ. Үүнээс өмнө Украины Ерөнхийлөгч Порошенко тус улсын Үндэсний аюулгүй байдал болон Батлан хамгаалахын зөвлөлийн уг гэрээг цуцлах тухай шийдвэрийг хүчин төгөлдөр болгосон байв. Гэхдээ тэрбээр гэрээг бүрмөсөн цуцлах бус, дахин сунгахгүй байх шийдвэрийн тухай яригдаж байгааг тайлбарлажээ.

Керчийн хоолойд болсон үйл явдлын дараа Москва болон Киев хоорондын санал зөрөлдөөн улам даамжирсан юм. Украины тал ОХУ-тай байгуулсан хэдэн арван гэрээгээ цуцалж, дайны байдал зарласнаас гадна Оросын эрэгтэйчүүдийг тус улсад зорчихыг хориглож, бусад хэд хэдэн арга хэмжээг авсан билээ. Москва "Дээрх гэрээний хугацааг сунгахгүй байх нь хор хөнөөлтэй алхам" гэж мэдэгдээд, ийм шийдвэр гаргасанд харамсч буйгаа илэрхийлсэн юм.

ОХУ болон Украин найрамдал, хамтын ажиллагаа болон түншлэлийн тухай гэрээнд 1997 онд гарын үсэг зуржээ. Уг гэрээ нь “харилцан бие биеэ хүндэтгэх, эрх тэгш байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, маргааныг тайван замаар зохицуулах, хүч хэрэглэхгүй эсвэл эдийн засгийн болон өөр арга хэрэгслээр дарамт шахалт үзүүлэхгүй байх зарчимд тулгуурлан” талуудын стратегийн түншлэлийг бэхжүүлж байв. Гэрээний хүчинтэй хугацаа 10 жил бөгөөд хэрэв талууд эсэргүүцэхгүй бол цаашид автоматаар сунгагдах нөхцөлтэй аж.

Украины "Бердянск", "Никополь", "Яны Капу” нэртэй гурван хөлөг онгоц Арваннэгдүгээр сарын 25-нд ОХУ-ын хилийг зөрчиж, тус улсын нутаг дэвсгэрийн усанд орж, зогсохыг шаардсан шаардлагыг тоогоогүй тул зэвсэг хэрэглэн, хөлөг онгоцуудыг саатуулсан бөгөөд одоо Керчид байгаа юм. Өөрөөр хэлбэл, Украины хөлөг онгоцууд Крымыг Орост нэгдэхээс бүр өмнө Оросынх байсан нутаг дэвсгэрийн усан хилийг зөрчжээ. Керчийн хоолойд болсон энэ өдөөн хатгалгад Украины тусгай албадын ажилтнууд оролцсон байдаг. Усан  цэргүүд болон хөлөг онгоцонд байсан Украины аюулаас хамгаалах албаны бүрэн эрхт төлөөлөгчийн өгсөн мэдүүлэг үүнийг харуулжээ. Тэд хил зөрчсөн гэдгээ  мэдэж байсан, ингэх тушаал өгсөн гэдгийг цөмөөрөө нотлосон байдаг.

Керчийн хоолойд Украины хөлөг онгоцууд будлиан гаргасныг Оросын Гадаад харилцааны яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тайлбарлахдаа “Крымын гүүрийг устгана хэмээн сүрдүүлж байгаатай холбогдуулан Оросын тал аюулаас хамгаалах өндөржүүлсэн арга хэмжээ авсан” гэж мэдэгдсэн билээ. Тэрээр “Ялангуяа Керчийн гүүрийг дэлбэлж, устгахыг уриалсныг харгалзан Оросын тал аюулгүй байдлыг хангах өндөржүүлсэн  арга хэмжээ авсан” хэмээн мэдээлж байв.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

АНУ Венесуэлийн эсрэг авсан хоригоо өргөтгөв
Насанд хүрээгүй гэрч, хохирогчийг хамгаалах шинэ зохицуулалттай болох нь
Тайваниас харилцаагаа тасалсан Соломоны арлуудын ерөнхий сайдтай АНУ-ын дэд ерөнхийлөгч уулзахаас татгалзжээ
775 сая төгрөгийн алтыг хил нэвтрүүлэхийг завджээ
Их шар хоолойн төгөл дэх булгийн эхийг хамгаалалтад авчээ
Зургаан настнуудын зугаатай агшин, хөгжилтэй үгнүүд
Залуу үе хар тамхины хар ангал руу унасаар байх уу?
Жүдогийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Х.Болдбаатарыг томиллоо
Хөшигийн хөндийн нисэх буудлыг Улаанбаатартай холбосон тууш замын хөдөлгөөнийг нээлээ
Венецэд гадаа тамхи татахыг хориглож магадгүй
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов гарчээ
Дарханы замыг 11 дүгээр сард ашиглалтад оруулна гэж ард иргэдийг хуурах хэрэг юу байна
VW групп масс зах зээлд зориулсан анхны бүрэн цахилгаан автомашинаа танилцууллаа
Хойд Солонгос хоёр удаа пуужин харвалаа
Монгол улсын хүн ам өсдөггүй шалтгаан нь үр хөндөлт
Мун Жэ Ин Сөүлийн прокуроруудтай “дайн зарлав”
Баянзүрх дүүргийн хоёрдугаар хороонд 200 хүүхдийн шинэ цэцэрлэг нээгдлээ
10260 тонн шахмал түлш борлуулжээ
Их сургуулийн элсэлтийн эсээг хэрхэн бичих вэ?
АНУ, БНХАУ-ын худалдааны дайн бусад орныг хямралд орууллаа