Гал түймрийн аюулаас 847 хүний амь насыг авран хамгаалав

2018-12-06

   Он гарсаар улсын хэмжээнд 11 сарын байдлаар 3455 удаагийн объектын гал түймэр гарч, 15.8тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Харин түймрийн улмаас  66 хүн нас барж, 42 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 1547 гэр орон сууц шатсан байна. Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 40 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа. Объектод гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 1.05  хувиар, учирсан хохирлын хэмжээ 42.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

   Нийслэл хотод нийт 2288 удаагийн гал түймэр гарч, 4 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 1167 удаагийн гал түймэр гарч, 10.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

Хоёр. Урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын талаар

   Энэ хугацаанд 18934 байгууллага, аж ахуйн нэгж, 119218 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 86319 зөрчил дутагдал илрүүлэн, 36937 зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 5146 заавал биелүүлэх албан шаардлага, 5979 мэдэгдэл, 274 танилцуулга, 820 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 83 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 167.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт 2473 удаа, дадлага 1722 удаа зохион байгуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2587 удаа сэрэмжлүүлэг явуулсан.

Объектын түймрийн шалтгааныг авч үзвэл:

Ил задгай гал, асгасан үнс нурмаас 988  гал 28.6 буюу хувь,

Пийшин, зуух, яндангийн цонолтоос 708 гал буюу 20.4 хувь,

Цахилгаанаас 644 гал буюу 18.6 хувь,

Лаа, дэн, тамхи, шүдэнзний галаас 357 гал буюу 10.3 хувь,

Машин техникийн гэмтэл ашиглалт буруугаас 204 гал буюу 5.9 хувь,

Шалтгаан тогтоогдоогүй 200 гал буюу 5.7 хувь,

Бусад шалтгаанаас 185 гал буюу 5.3 хувь,

Хүүхдийн болгоомжгүй үйл ажиллагаанаас 70 гал буюу 2.02 хувь

Гагнуур, паялник, бамбараас 30 гал буюу 0.86 хувь

Архидан согтуурснаас 21 гал буюу 0.6 хувь,

Машин, техникийн яндангийн цонолт, оч болон цахилгааны очноос 15 гал буюу 0.43 хувь

Санаатай үйлдлээр 15 гал буюу 0.43 хувь,

Байгалийн үзэгдлээс 6 гал буюу  0.17 хувь,

Тэсрэлт дэлбэрэлт ослоос 5 гал буюу0.14 хувь,

Технологийн горим зөрчсөнөөс 4 гал буюу 0.11 хувь,

Газрын тосны бүтээгдэхүүний ашиглалтын буруугаас 2 гал буюу 0.05 хувийг эзэлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

"Дотоодын үйлдвэрээс авах боломжтой барааг тусад нь багцалж тендер зарлана"
“Хүнсний 20”-ийн нүхэн гарцыг өнөөдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 25 хүртэл засварлана
Цахимд донтох өвчнөөр 338 хүүхэд эмчлүүлжээ
"ЖДҮХС-гаас зээл авсан таван гишүүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт удахгүй дуусна"
Улсын хэмжээнд 2.4 сая төл бойжиж байна
Зургаан настай хүү золгүй байдлаар амиа алджээ
БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ён Монгол Улсад айлчилна
Ц.Цолмон: Хань минь Ухааны найруулагч, хүний хайлан байсан юм
Орос, Хятад хоёр шинэ төмөр замаар холбогдлоо
Хятадын химийн үйлдвэрт гарсан дэлбэрэлтийн улмаас 44 хүний амь үрэгдэж, 640 хүн шархдаад байна
Дэлхий нийт хүүхдийн хүчирхийллийн эсрэг ингэж тэмцдэг
Өнөөдөр Казах түмний Наурызын баярын өдөр
Назарбаев ерөнхийлөгчөөр ажилласан жилүүдэд Казахстан хурдтай хөгжсөнийг илтгэх 5 баримт
2019 онд нээлтээ хийх дэлхийн ТОП-5 бүтээн байгуулалт
Ж.Азжаргал: Хойд эцэгтээ зодуулсан хүү хоёр удаа хагалгаанд орсон
Д.Оюунхорол: Тендерийн хар жагсаалтыг олон нийтэд зарлах хэрэгтэй
Хятадын эрдэмтэд цагдаагийн мөрч нохойг хувилан олшруулжээ
Хүүг зодсон хойд эцэгт найман жил хорих ял оноох хуулийн заалттай
Н.Назарбаевын шийдвэрийг улс орнууд ХЭРХЭН хүлээж авав!
“Х” тайланг “УСТГАХ” шинэ хууль