Монгол улс “дэлхийн аварга бүжигчин”-тэй боллоо

2018-12-04

Арванхоёрдугаар сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гаригийн өдөр БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлаг тус тус оролцлоо. Гэхдээ энэ орой тодоос тод гялалзаж байсан” тод од” бол ХБНГУ-ийн  бүжгийн ”Grun Gold” хамтлагийн гишүүн , манай улсын иргэн Нэргүй овогтой Онондарь байлаа.

 

Дэлхийн аварга болсон “ Grun Gold Club”-ийн дасгалжуулагч Robert Albanese дэлхийн аварга бүжигчин Монгол охин Н.Онондарийн талаар ярихдаа:Онондарь хамтлагийнхантайгаа маш сайн ойлголцдог.Тэр бол зүгээр ч нэг бүжигчин биш үнэхээр гайхалтай бүжигчин, мөн их хүнлэг хүн.Энэ Монгол охин бидэнд дандаа баяр баясал авчирдаг.Өөрийн мөрөөдлийн төлөө тууштай зүтгэдэг Монгол охиндоо дасгалжуулагчийн хувьд илүү сайн сайхныг хүсье гэж Германы аварга болж дэлхийн аваргын болзол хангах үеэрээ  Radio bremen   телевизийн спорт сувагт өгсөн ярилцлагандаа дурджээ.

 

/Германы хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр Монгол бүжигчин охины талаар/

12 дахь удаагаа  Германы аварга шалгаруулах тэмцээнд Латин бүжгийн үзүүлбэрээр түрүүллээ.Германы бүжгийн хамтлаг энэ удаа багын бүрэлдэхүүндээ эх нутгаасаа 6400 км-ийн алсад сурч байгаа нэгэн бүжигчин охиныг оролцуулжээ.

-Аз жаргалтай...Монголоос ирсэн бүжигчин эмэгтэй анх удаагаа Германы аварга шалгаруулах тэмцээнд , бүр Германы 12 удаагийн улсын аварга хамтлагийн бүрэлдэхүүнд орж бүжиглэлээ?

Үнэхээр сайхан байна.Манай хамтлаг маш сайн бэлтгэл хийсэн. Үнэхээр энэ гаргасан амжилтандаа итгэж чадахгүй нь. /Инээв/

-21 настай Спортын сэтгэл судлалаар сурч байгаа бүжигчин охин маань Германы Бременд ирээд жил гаран болж байгаа ч үнэхээр сайн Герман хэлээр ярьж байна шүү.Бүжигчин болсон талаараа, яаж яваад Германы бүжгийн хамтлагт бүжиглэх болов?

Grun Gold Club-д бүжиглэх нь миний мөрөөдөл байсан.Миний хувьд Монгол улсын нийслэл Улаанбаатар  хотод” Стар “ хамтлагт бүжиглэдэг байсан..Өмнө нь буюу 6 жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн хамтлаг “Стар “хамтлагаараа оролцож байсан. Тэр үед одоогийн Германы энэ байгаа хамтлагаа анх удаа харж, биширч байсан.Тэр цагаас хойш энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болсон. Мөрөөдөл минь биелэж байгаад итгэхийн аргагүй байна.

 

Би “Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүрэн эрхтэй хүн”

/Н.Онондарь өөрийн нүүр хуудсандаа баяраа хуваалцахдаа:/

Дэлхийн аваргын алтан медалийг энгэртээ зүүх нь маш олон зүйлийш надад урам ухааруулж ойлгуулж өгч буй мэт...17 жилийн минь хөдөлмөр , хөлс хүчээс гадна ганцхан би гэлтгүй миний эцэг эх бас хөдөлмөр энэ медальд бүрэн шингэсэн гэж хэлмээр байна.2018 он тэр чигтээ их олон юмийг олон юмийг дагуулсан, чанга жил байлаа миний хувьд...Хичээл, ажил, бэлтгэл гурвыг нэгэн зэрэг амжуулахаас гадна гол нь сайн гүйцэтгэх нь их чанга байлаа.Уйлаад орондоо орох маш олон өдрүүд байсан ч маргааш өглөө бүр шив шинэ хүн болсон мэт илүү ухаалаг, илүү тэвчээртэй, илүү хүчирхэг болж иржээ.Мэдээж хүний нутаг амжилт гаргая гэвэл бүх зүйл хоёр гурав дахин хэцүү өрсөлдөөнтэй маш хатуу байдаг юм билээ. Гэхдээ одоо л би яг өөрийгөө олсон мэт санагдаж байна.Үнэхээр сул талуудаа харж мэдэх тусам өөртөө илүү дуртай бас хайртай болдог юм билээ.Тэмцээн дуусан дуустал бодож ч байгаагүй, болж ч байгаагүй хэцүү саад бэрхшээлүүд дараалан гарч ирсэн ч энэ хүртэл ирсэн замаа, олон жилүүдээ хартал би энэ “Дэлхийн аваргын алтан медалийг зүүх бүхэн эрхтэй хүн гэдгээ мэдсэн.

 

Н.Онондарийн амжилтуудаас дурьдвал:

-Спорт бүжгийн Монгол улсын 6 удаагийн аварга

-Монгол улсын аварга шалгаруулан “Сарны цом” спортын бүжгийн тэмцээний 5 удаагийн аварга

-МХО-ны хүрэл, мөнгөн медаль

-Спортын мастер цолтой

-2008 онд БНӨСолонгосын улсын Chun Cheon хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 3-р байр

-2009 онд Якутын Сахад болсон ОУ-ын хүүхдийн их наадамд хагас финал

-2010 онд Москва хотод болсон спорт бүжгийн өсвөр 2-р насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон

-2009 онны НТV-ээс зохион байгуулсан “Би бүжиглэж чадна” үндэсний шоуны ялагч

-2012 онд Стар хамтлагтайгаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 10, 7-р байруудад

-2012 онд Спорт бүжгийн холбооны шилдэг тамирчин

2018 онд

8-р сард Германы “Grun Gold “хамтлагтайгаа Европийн аварга

11-р сард Герман улсын аварга

12-р сард Дэлхийн аварга

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Олимпын эрхийн тэмцээнд тоглох манай эрэгтэй багийн тоглолтын хуваарь гарчээ
Сарын аян "Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөлд эрүүл, аюулгүй хөдөлмөр эрхэлцгээе" уриан дор улс орон даяар эхэллээ
МОНГОЛЫН БАГШ НАР ДЭЛХИЙД ЖИШИГ БОЛСОН СУРАЛЦАХУЙН УХААНААС СУРАЛЦЛАА
ЭНЭ ХАВАР ТАНЫГ ЗАГВАРЛАГ, ДЭГЖИН ХАРАГДУУЛАХ ТРЕНДҮҮД
"Мөнгөн мод-2023" наадмын шилдгүүдийг энэ сарын 27-нд шалгаруулна
Тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 2024 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс нэмэхээр боллоо
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛҮҮДИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧНЫГ САЙЖРУУЛАХАД ЗАСГИЙН ГАЗАР АНХААРНА
Монголоос Унгар руу шууд нисэх боломжтой боллоо
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
“Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
БИД БУСДААС ЮУГААР ИЛҮҮ, БАС ДУТУУ ВЭ?
"МОНГОЛЫН БОЛОВСРОЛЫН ХУВИРГАН ӨӨРЧЛӨЛТ-2024" ҮНДЭСНИЙ ЧУУЛГАН ЭХЭЛЛЭЭ
МАЛЧДАД ТУСЛАХ АЯНД БОАЖЯ-НЫ АЛБАН ХААГЧИД НЭГДЭЖ НЭГ ӨДРИЙН ЦАЛИНГАА ХАНДИВЛАХААР БОЛЛОО
2024 ОНЫ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТАД 40 МЯНГА ОРЧИМ ШАЛГУУЛАГЧ ХАМРАГДАНА
ЭНЭ ХАВАР ШИНЭЭР БОЛОН ДАХИН ТОГЛОХ ЖҮЖГҮҮД
БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг хоёрдугаар сарын 26-29-ны хооронд бүртгэнэ
ХӨРСНИЙ БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ЧИГЛЭЛД МОНГОЛЫН ЖОРЛОНГИЙН УУГАН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ШИНЭ ЦОГЦОЛБОРЫН БАРИЛГЫН АЖИЛ ЭНЭ ОНД ЭХЭЛНЭ
ЭТТ: ₮351 тэрбумыг иргэдэд ногдол ашиг болгон хуваарилж байна.
Өнөөдрөөс автомашины дугаарын тэгш, сондгой зохицуулалт үйлчлэхгүй