АН Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

2018-12-03

АН Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д.Мурат нарын нэр дэвших эрхийг хаслаа

УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийж байна. Бүлгийн мэдээллийн талаар тус бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Үзэл бодлын ялгарал, уралдаан их явж байна. Өнөөдрийн Ардчилсан Монгол орны үнэт зүйлд харш зүйл их явагдаж байгаад манай нам эмзэглэж байгаа. Ийм үед бид намынхаа Их хурлыг хуралдуулж, үзэл санаагаа бататгах нь зүйтэй гэж үзсэн. Намынхаа хурлын дараа бүлгээ хуралдуулаад байр сууриа илэрхийлээд явна” гэлээ.

Харин АН-ын дарга С.Эрдэнэ “Улс оронд үүсээд байгаа эдийн засгийн нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Хэвлэл мэдээллийнхэн төдийгүй ард иргэдийн анхаарал УИХ-ын чуулган, эрх баригчдын дотоод зодоонд өнгөрсөн 14 хоног анхаарал хандууллаа. Энэ хугацаанд эдийн засаг муудлаа, доллар, махны үнэ хурдацтай өсч байна. Хэт хөөргөсөн ард иргэдийн тархи толгойг угаасан суртал ухуулга маш хүчтэй явагдах боллоо.

АН-ын үндсэн дүрмийг бүх гишүүд ягштал хүлээн зөвшөөрч, мөрдөх учиртай. Энэ дүрэм журмын хүрээнд үүргээ биелүүлээгүй зарим этгээдэд хариуцлага тооцохоор болж байна. Үндсэн дүрмийн хороо дөнгөж сая хуралдаад тогтоол шийдвэрээ гаргасан байна. Үүний өмнө манай намын Улс төрийн зөвлөл хуралдсан. Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарт сахилгын шийтгэл ногдуулахаар боллоо. ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбумын төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улстөрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй дээрх гишүүдийг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хаслаа. Мөн Ж.Батзандан гишүүнийг намын гишүүнчлэлээс дөрвөн жилийн хугацаагаар хасч байна” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх



Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Соргог онцлох

Д.Оюунхорол: Надад зуслангийн ойролцоо эзэмшдэг газар байхгүй
Хамгийн сүүлд Африкаас Америк руу боол тээвэрлэж ирсэн хөлгийн үлдэгдлийг олжээ
Ичиножо А.Ичинноров эрсдэлтэй шийдвэр гаргалаа
Сурагчдын зуны амралтын хуваарь
Хятад яагаад өрнөдийг дагахыг хүсдэггүй вэ
"Мобиком" корпорацийн удирдлагуудыг АТГ шалгаж эхэллээ
Б.Хурцын цагдан хорих хугацааг сунгах саналаас татгалзсан шийдвэр гаргалаа
"Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх нь"
Ё.Баатарбилэг: Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах шаардлагатай
Танилц: 2019-2020 онд нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд
Хүүхдүүд олноороо ДОХ-ын халдвар авчээ
Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ
Дулааны шугам сүлжээнд их засвар хийх тул байгууллага, иргэдийн анхаарах ёстой зургаан зөвлөмж
МАН-ынхан энэ сарын 28-нд нэр дэвшигчээ тодруулна
Сонгуулийн дүнг зарласны дараа Индонезид мөргөлдөөн гарснаас 6 хүн амиа алдлаа
Мах үнэтэй хэдий ч олдоц нь хомс байна
Цэргийн бэлтгэл сургалт явагдаж байна
Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй долоо хоногийг туршиж эхэлжээ
Ерөнхий сайд хүсэлтээ гаргасан хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгохыг үүрэг болгов
Дугаарын хязгаарлалтын бүсчлэлийг өнөөдрөөс эхлэн багасгасан тойргоор мөрдөхөөр боллоо